x

Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ

Нэгдүгээр сарын 5-наас эхлэн авто машины жолооч нар Нью-Йорк хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн нэг болох 60-р гудамжнаас урагш орших Манхэттэн дүүрэг рүү нэвтрэхийн тулд 9 ам.доллар төлөх ёстой. Ингэснээр  "түгжрэлийг бууруулах бүс" гэгдэх хэсэг рүү нэвтрэх автомашины тоо хамгийн цөөндөө гэхэд 80 мянгаар буурна гэж эрх баригчид үзэж байна.

Нью-Йорк хотын хамгийн түгжрэл ихтэй дүүргээр дамжин явах төлбөр нь өдөр оройн цаг ба тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч өөр өөр байх ажээ. Суудлын автомашинуудын хувьд шөнийн цагаар 2.25 ам.доллар, оргил ачааллын үед 9 ам.доллар, бага оврын ачааны машины жолооч ачаалал ихтэй үед 14.40 доллар, том оврын авто машины жолооч 21.60 ам.доллар төлнө. Эдгээр тарифыг 2028 он хүртэл мөрдсөний дараа нэмэгдүүлэх ажээ.

“Түгжрэлийг бууруулах бүс” нь Манхэттен дүүргийн 60-р гудамжнаас өмнөх хэсэг юм. Энэ бүсэд Эмпайр-стейт-билдинг, Таймс-сквер болон Уолл-стрит гудамж байдаг. 

Энэхүү арга хэмжээ нь Нью-Йорк хотын замын түгжрэлтэй тэмцэхээс гадна нийтийн тээврийг хөгжүүлэхэд зориулан хөрөнгө мөнгө хуримтлуулах зорилготой ажээ.

Нью-Йорк муж улсын амбан захирагч Кэти Хокул хотын түгжрэлтэй бүс рүү нэвтрэхэд төлбөр төлдөг болгох саналыг хоёр жилийн өмнө дэвшүүлжээ. Гэвч нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг хүмүүс, орон нутгийн бизнес эрхлэгчдээс ирсэн гомдлын улмаас уг төлөвлөгөөг хэдэнтээ шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хойшлуулсан байна. 

Нэгдүгээр сарын 5-наас хэрэгжүүлж буй шинэчилсэн журмыг 2024 оны зургаадугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч К.Хокул "Нью-Йорк хотынхны  хувьд урьдчилан тооцоолоогүй олон хүндрэл учрах байсан" тул түр зогсоожээ.

Түгжрэлийн бүсэд нэвтрэх хураамжийг хотын таксины жолооч нарын холбоо болон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп эсэргүүцэж байна. Нью-Йоркийн уугуул Д.Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа уг хураамжийг цуцална гэдгээ мэдэгджээ.

Замын хөдөлгөөний мэдээллийн INRIX компанийн мэдээлснээр, Нью-Йорк хот хоёр жил дараалан дэлхийн хамгийн түгжрэлтэй хотоор "шалгарчээ". 2024 оны эхний улирлын байдлаар тус хотын Манхэттен дүүрэгт өглөөний оргил ачааллын үед авто машины хурд 17 км/цаг болж удааширч байжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 14 цаг 19 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 14 цаг 21 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 14 цаг 22 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 14 цаг 23 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 14 цаг 23 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 14 цаг 24 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 14 цаг 26 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 14 цаг 28 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 15 цаг 5 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 15 цаг 12 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 15 цаг 30 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 15 цаг 42 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 15 цаг 48 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 17 цаг 44 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 17 цаг 45 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 17 цаг 46 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 17 цаг 46 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 17 цаг 47 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 17 цаг 48 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 17 цаг 48 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top