x

2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд...

Ирж буй 2025 оны өмнө энэ зуунд хийгээгүй их  таамаглал дүгнэлтээ эрдэмтэд хийжээ. Гэтэл хэрэг явдал үүгээр  ч зогсохгүй бидэнд  үер, гал түймэр, газар хөдлөлт, усан доорхи галт уулын дэлбэрэлт ирэх аюул улам нэмэгджээ.

Дэлхий “халуурч” байх шиг. Нарны идэвхижилт, хүний үйл ажиллаа түүнд нь нөлөөлж байж магадгүй. Эрдэмтэн мэргэд дэлхийд ирэх сүйрлүүдийн талаар  дохио өгч байна гэсэн түгшүүртэй байна.

Нарны шуурганууд

Ирж буй 2025 онд нарны идэвхжлийн 11 жил үргэлжилсэн цуврал төгсөнө. Гэсэн ч тайван амьсгаа авах цаг ирээгүй л байна. Учир нь манай гол  гэрэлтүүлэгч бас нэг цувралтай. Түүнийг “Хейлийн цикл” гэж нэрлэдэг ба 22 жилийн турш үргэлжлэх юм.

АНУ-ын Агаар мандлын судалгааны боулдерийн Үндэсний төвийн нарны физикч Скотт Уильям Макинтош шинэ цувралын үеэр дэлхийн агаар мандлын дээд давхаргад геосоронзон идэвхи 50%-иар нэмэгддэгийг сануулжээ. Бид энэ жил туйлын туяаг өмнөд уртрагуудад харсан. Тэр нь улам тодоор харагдах болно.

  • “Хейли цикл” гэдгийн үеэр манай од буюу нар нь хоёр удаа соронзон тайлаа өөрчилдөг.
  • Энэ үеэр нарны титмийн хаялга улам нэмэгддэг.
  • Наран дээр “толбо” улам ихсэх ба тэр нь нарны “салхи” гэх цэнэгжсэн бичил хэсгийн урсгалын гол  эх үүсвэр болдог.
  • Нарны шуурга нь хиймэл дагуул, сансарын аппаратууд, холбоо, интернетэд аюултай.

  «Нарны салхи» холбооны хиймэл дагуулуудад аюултай. Фото © Шедеврум

Хүн төрөлхтөн дэлхий орчмын тойрог замын 10 000 гаруй хиймэл дагуулыг XXI зуунд ашиглаж байна. Харин ирж буй жил  холбооны хиймэл дагуулуудын ажиллагааг хүчтэй тасалдуулж магадгүй. Хиймэл дагуулууд  тэнгэрээс унана гэсэн үг. «Тикток» үздэг хүмүүст гай тарих нь юу л бол, харин дэлхийн нөгөө хэсгээс нейрохирургтай зөвлөлдөөд хагалгаа хийж байгаа үйл ажиллагаа, эсвэл хагалгаанд орсон хүний хувьд том гай  авчрах юм.

Усан доорхи галт уулын дэлбэрэлтийн аюул

НАСА-гийн мэргэжилтнүүд ч болж  буй хэрэг явдалд  түгшин хандаж байна. Нар 25 жилийн нарны толбоны идэвхжилийн оргил үедээ орлоо гэж тэд үзжээ. Энэ цагаар дэлхийд галт уулууд сэрж эхэлдэг байна. Галт уултай бүх өвлүүд яг л тэр цувралуудад таарч ирсэн байдаг. Жишээлбэл, 1816 онд Тамбор галт уул дэлбэрэхэд халуун зунаар Баварид цас орж, ноосыг нь авсан хонинууд хөлдөж үхсэн байжээ. Хэрэв ийм зүйл 2025 онд ирвэл тэр нь нэг бус орны эдийн засгийг мөхөөх аюултай.

Галт уул судлаачид одооноос л Аляскийн Эжикумбе, Индонезийн Анак-Каракатау, Камчаткийн Шевелуч галт уулууд идэвхжиж байгааг яриад эхэлсэн. Гэхдээ хамгийн гол аюул нь Номхон далай доорхи Ахай уулын районд идэвхижилтийн ул  мөр тодорч эхэлсэнд байна. Усан доорхи тэр галт уул нь Марианын арлуудын орчим байдаг ба хэрэв тэр дэлбэрч эхэлбэл эрэг орчим нь нүсэр том цунамитай тулгарна.

Эрдэмтэд 2025 оны хоёрдугаар сард Туркт хүчтэй газар хөдлөнө гэж үзлээ. 

 

Фото © Шедеврум

Үер: АНУ, Гималай хоёрт хамгийн аюултай

Виржинийн Политехникийн дээд сургуулийн  цаг уурчид Леонард Охенхен, Манучехр Ширази хоёр 2025 он хэдийгээр Эль-Ниньо урсгал буурсан ч маш халуун болно гэж тооцож байна. Үүний улмаас мөсөн голуудын хайлалт далайн  төвшинд нөлөөлөх гэнэ. Америкийн 32 хот усанд автах аюултай байгаа юм. Тэдний тоонд Бостон, Нью-Йорк, Атлантик-Сити, Майами, Шинэ Орлеан, Луизиана, Ричмонд, Окленд, Сан-Франциско, Санта-Крус, Лонг-Бич, Сан-Диего оржээ. Далайн түрэлтийн гол аюул нь хөрсний суулт ба тэр нь өндөр байшин, хамгаалалтын далангуудыг нурааж магадгүй.

Мөсөн голууд хайлсны улмаас Гималайн бүхэл бүтэн бүсүүд үертэй учирна. Сүйрлийн үер Энэтхэг, Балба, Хятад, Бутанд ихээхэн аюултай байна. Аюулын голомт нь мөсөн нуурнууд болох бололтой. Шар усаар дүүрсэн  тэд газрын нүүлтийг өдөөх аюултай. Газрын нүүлтийн аюул Баруун Гималай, Каракорумын цөл, Төв Ази, Перуд нүүрлээд байгаа гэнэ. Энэ тухай UNIGE экологийн хүрээлэнгийн  Саймон Аллен мэдээлэв.

Шинэ Зеландын эрдэмтэн Том Робинсон мөсөн нууруудын задралыг «дотоодын цунами» гэж нэрлэсэн ба тэд  далай тэнгисийнхээс дутахгүй  аюултай гэлээ. Мэргэжилтнүүдийн тооцож гаргаснар, 2025 оны аюулын бүсүүдэд 15 сая орчим хүн амьдарч байна.

Ой хээрийн түймэр-2025

Ой, хээрийн түймрийн талбай жил бүр нэмэгдэж байгааг эрдэмтэд сануулаад 2050 он гэхэд тэдний талбай гурав дахин нэмэгдэнэ гэжээ. Ирж буй 2025 он үүнээс тойрохгүй. Халуун жил, хуурай аянгууд АНУ, Испани, Канад, Франц, цаашлаад Орост  ихээхэн ажил төвөг  авчрахаар байна.

 

Дэлхийд  ой хээрийн түймрийн тоо жил бүр нэмэгдэж байна.

Фото © Шедеврум

Атлантик дээрх хар шуурганууд

2025 онд шуургануудын гол «театр» нь Атлантика болно. Шуурганы улирал 2025 оны зургаадугаар  сард эхлээд арваннэгдүгээр сарын 30-нд  дуусна. Эрдэмтэд нийтдээ 21 шуургыг нэрлэсний хоёр нь сүйрлийнх байх гэнэ.

Шуурганууд дараах бүсүүдэд хамгийн хүчтэй болно:

  • Төв Америкт салхины хурд нь 150 км/ц болох магадлалтай,
  • АНУ-ын зүүн эрэг ба Куба (150–195 км/ц),
  • Мексик ба Карибийн сав газруудын арлууд (250 км/ц),
  • Испани (220 км/ц).

Хамгийн хүчтэйд тооцогдох шуурганууд одооноос нэрээ аваад байна. Үүнд:

  • Имельда (4-р зэрэглэл),
  • Мелисса (5-р зэрэглэл),
  • Ольга (4-р зэрэглэл),
  • Ревекка (4-р зэрэглэл).

Үүний зэрэгцээ, 2025 онд шуурганууд Хятад, Вьетнам, Энэтхэгийн эргийн дагуу аюул учруулсаар байх  юм байна. Шуурга үүсдэг зурвас  сүүлийн үед өргөсөж буйг эрдэмтэд анхааруулав. Бээжин эсвэл Нью-Йоркийн оршин суугчид хүчтэй шуургатай ойрын жилүүдэд тулгарна. Оросын хувьд эрсдлийн бүс нь  Хар тэнгисийн эргийн бүс ба Хойд кавказын  хотууд байх гэнэ.

М.ЦОГТ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 13 цаг 4 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 13 цаг 5 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 7 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 13 цаг 9 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 13 цаг 9 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 13 цаг 10 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 13 цаг 13 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 15 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 16 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 13 цаг 17 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 13 цаг 19 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 20 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 13 цаг 21 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 13 цаг 24 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 16 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 16 цаг 15 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 16 цаг 16 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 17 цаг 54 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 17 цаг 56 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 17 цаг 57 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top