x

АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана

Фото: TASS/AP/Alex Brandon

Украины мина үйлдвэрлэгчдийг өндөр хэмжээний брак үйлдвэсэн гэж буруутган тэднийг авлигад сэжиглэв. АНУ мөн л өөрийн тусламжийг тэд хэрхэн зарлагадсан талаар шалгалт явуулна. Киев дүрвэгчдээ буцаан авахын тулд тэдэнд туслахгүй байхыг холбоотнуудаасаа хүсчээ. Эдгээр сэдвийн талаар гадаадын хэвлэлийн материалаас цуглууллаа.

Kyiv Post: Америкийн бүгд найрамдарчууд Украинд тусласан мөнгөний зарцуулалтыг авч мөрдөнө

Бүгд найрамдахчууд Цагаан лодонд орж ирэнгүүтээ сенатын хяналтыг авна. Украин АНУ-ын тусламжийг хэрхэн зарцуулсан тухай хэрэг явдлаар “хариуцлага хүлээлгэнэ. Мөн  авлигын дуулиант хэргүүдийг авч сонсоно. Бүгд найрамдахчууд  бүх мөнгө хөрөнгө зориулалтаар зарагдсан уу гэдгийг  тогтоохыг хүсч байна хэмээн Трампын өмнөх аппаратын зөвлөх байсан Стивен Мур мэдэгджээ.

Kyiv  Post:

«Америкийн  Украинд үзүүлсэн тусламж зориулалтаар ашиглагдсан уу гэх мэтийн асуудлууд олон тооны сонсгол дээр сонсогдох болно гэж хүлээгээрэй. Хэрэв энэ асуудалд украинчууд хариулж чадахгүй бол бүгд найрамдахчууд толгойг нь илэхгүй хэмээн Мур хэлжээ».

Вашингтоны мэдээлэгчид конгрессийн лидерүүдэд зөвхөн  тайлан ч биш, Украины авлигын цар хүрээний асуудал сонирхолтой гэдгийг хэлжээ. Вашингтоны лоббичдын нэг Артур Эстопинян Украины бизнесменүүдтэй ажиллахдаа  Украины өндөр тушаалтнуудын зүгээс бизнесменүүдээс мөнгө нэхсэнийг тогтоосон гэлээ.

The Washington Post: Украинд мина үйлдвэрлэгчдийг авлигад буруутгалаа

Украины  авлигатай тэмцэгч нар батлан хамгаалахын тэргүүлэх үйлдвэрлэгч нарыг авлигын хэрэгт буртуутгаж байна. Тэдний үйлдвэрлэсэн сум цэнэгүүдийн ихэнх нь дэлбэрдэггүй, эсвэл буруу  ажиллагаатай байсан гэнэ. Ийм яллагаа нь Киевын холбоотнуудын үзүүлэх тусламжинд том саад болж байна.

The  Washington  Post:

Өнгөрсөн сард Украины хэвлэлүүд мэдээлэхдээ, фронтын шугаманд  хүргэсэн 120 мм-ийн минометын цэнэгийн, мөн 82 мм-ийн цэнэгүүдийн ихэнх нь  ашиглах аргагүй гологдолтой байсан гэжээ. Эдгээр миномётын сумны хоёр төрөл нь   Украины хамгаалалтын гол элемент юм. Украины нэгэн анги нэгдлийн цэргийн хэлснээр, 120 мм-ийн арван сумны зөвхөн нэг нь амжилттай дэлбэрсэн тухай орон нутгийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн (бүрэн эрхийн хугацаа нь  тавдугаар сарын 20-нд  дууссан) хувьд энгийн биш цаг үед энэ яллагаа сонсогдлоо. Учир нь Оросын армийг фронтын олон цэгүүдэд зогсоохыг оролдож байгаа Украины цэргийнхэн хүн хүчний болон техникийн хомсдолтой тулгараад байна. Украинд цаашид цэргийн тусламж үзүүлэхгүй байхын төлөө байгаа АНУ-ын  бүгд найрамдахчуудын  авч үзэх гол асуудал нь Украины  авлига болж байгаа юм.

The Economist: Украин пуужингийн аж үйлдвэрээ сэргээж байна

Украинд пуужингийн аж үйлдвэрийг  сэргээж, гаднын нийлүүлэлтийг нөхөхөөр оролдож байна. Үйлдвэрлэл нь газар доор, эсвэл хамгаалалттай бункерт шилжив. Гарааш мэтийн хүний анхааралд өртөхгүй  газрууд. Тэдний нэгэнд 200 км-ын тусгалтай «Трембита» пуужингийн хөдөлгүүрийг бүтээж байна.

The  Economist:

Холын зайн нисгэгчгүй аппаратууд өмнө нь хүчний тэнцвэрийг Украинд авчирсан. Харин одоо тэдний аравны есийг нь сөнөөх болов. Арваннэгдүгээр сарын сүүлчээр "угтан сөнөөхөд  илүү ээдрээтэй пуужинд шилжиж" буйгаа Владимир Зеленский зарлаад 2025 оны төгсгөл рүү 3000 пуужин  үйлдвэрлэх үүрэг өгчээ.

Украины пуужингийн хөтөлбөр нууцлагдсан бөгөөд үйлдвэрлэгчид нь  санхүүжилтын асуудалтай тулгарсан байгаа. Пуужинг зохион бүтээгээд түүнийг үйлдвэрлэлийн дамжлагад оруулахын тулд гадаадын тоног төхөөрөмж, хөрөнгийг татах хэрэгтэй болно. Баруун Европтой харьцуулахад харьцангуй хямд үйлдвэрлэлийн зардлаар хөрөнгө оруулагчдыг татахаар  Украин найдаж байна.

El  Pais: ЕХ дүрвэгчдэд туслахаа зогсоохыг Украин хүсч байна

Украин улсаасаа зугтан гарсан дүрвэгчид ба цагаачлагч 10 сая хүнийг буцаан авахаар хөөцөлдөж байна. Үүний тулд Үндэсний эв нэгдлийн яам  байгуулан гадаадад гарагчдыг татах, мөн хүн ам зүйн бодлогын хямралаа зөөллөн сэргээн босголтын зорилтоо шийдэхээр оролдож байна. Нутаг нэгтнүүдээ  буцаан авах  төлөвлөгөөний хүрээндээ ЕХ-ны орнууд дүрвэгчдэд үзүүлэх тусламжаа зогсоох, цэргийн насны эрчүүдийг эргэн авахын тулд тэдэнд консулын үйлчилгээг үзүүлэхгүй байхыг Украин хүсч байна.

El  Pais:

Сонины асуулгад оролцсон хилийн чанадад дүрвэсэн украинчууд буцах сонирхол  байгаа ч үүнийгээ одоогоор хийхгүй гэжээ. Тэд аюулгүй байдал, “зэвсэгт мөргөлдөөн” давтагдахгүй байх, боловсрол ба эмнэлэг, хязгаарлалтгүй эрчим хүч зэрэг баталгааг хүсч байна.

НҮБ-ын арваннэгдүгээр сарын судалгаанд харуулснаар,  украин дүрвэгчдийн 61% нь байдал сайжрангуут эх орондоо эргэн  очих сонирхолтой байна. Украины  засгийн газар есдүгээр сард баталсан хүн ам зүйн   стратегдаа 1,3-3,3 сая эргэн ирэхгүй байж болохыг заажээ. Тоо нь дараа дараагийн жилүүдэд өсөх магадлалтай.

The Washington Post: Зеленский хэлэлцээрийн зүг удаанаар хөтөлж эхлэв

Зеленский сүүлийн долоо хоногуудад  сөргөлдөөнийг зогсоох  хэлэлцээрт ороход бэлэн гэсэн дүр эсгэж байна. Сөөм газрын төлөө тэмцэнэ хэмээн удаан хугацаагаар тангарлаж байсан лидерийн хувьд  энэ нь том  алхам. Зеленскийн хэлж ярих нь өөрчлөгдөж байгааг  Украины, барууны албаны хүмүүс  мэдэж авлаа. Фронтын шугам дээр байдал  муудаж, Киевын аюулгүй байдалд үзүүлэх ирээдүйн тусламж нь Дональд Трамп засаг авч байгаа цагт эргэлзээтэй болсноор үүнийг тайлбарлаж болно.

The  Washington  Post:

Трамп ба Европын лидерүүдтэй  саяхан Зеленский уулзахдаа тэр "Украины баталгаатай энх тайван"-д илүү их анхаарал өглөө. Түүний гол зорилго нь НАТО-гийн цэргийн эвсэлд элсэх урилга авах, Оросын ирээдүйн довтолгооныг зогсоох болон барууны энхийг сахиулагчдыг оруулах зэрэг аюулгүй байдлын бусад баталгаанууд байжээ.

Зеленский эрсдэлээс зайлсхийж, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Дональд Трампыг  өөртөө татан түүнээс Украины хамгаалалтад илүү их дэмжлэг авна хэмээн найдаж байна гэж зарим албан тушаалтнууд үзэж байна. Киевын Европын холбоотнууд  өөрчлөгдөж буй бодит байдалтай тулгаран үйл явдлын төгсгөлд нөлөөхийг хүсч байна. Тэд Трамп эргэн ирснээр Америкийн дэмжлэгийг буулгаж магадгүй, хэлэлцээр хийхэд Киевын байр суурь хэтэрхий сул гээд Украиныг дэмжих дэмжлэгээ  нэмэгдүүлэхээр оролдож байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 13 цаг 0 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 13 цаг 1 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 13 цаг 3 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 13 цаг 5 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 13 цаг 5 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 13 цаг 6 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 13 цаг 9 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 11 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 12 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 13 цаг 13 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 13 цаг 15 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 16 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 13 цаг 17 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 13 цаг 20 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 16 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 16 цаг 11 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 16 цаг 12 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 17 цаг 50 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 17 цаг 52 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 17 цаг 53 мин
iИх уншсан
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top