x

Шинээр ажилд орж буй автобусны жолооч нарт тамхи татахгүй, утсаар ярихгүй байх шаардлага тавьжээ

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлэхээр В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж буй.

Сургалтад нийт 1,807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэж, нийтийн тээврийн үйлчилгээнд жолоочоор ажиллаж эхэлжээ.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга С.Нямдорж "Сургалтын хүрээнд мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсаа өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг хэлж, мэдээлэл өгч байгаа.

D ангилалтай, дадлага туршлагатай олон иргэн манай байгууллагад хандаж, ажиллах хүсэлтээ өгч байна.

Жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн найман цагаар, хоёр ээлжээр ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ, угаалгад оролцолгүй, мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм.

Ажлын өдрүүдэд манай нэгтгэлээс үйлчилгээнд явж буй 350 автобусыг өдөр тутам угааж, цэвэрлэдэг" хэмээлээ.

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг энэ оныг дуустал зохион байгуулж, бүртгүүлсэн нийт иргэдийг бүрэн хамруулах аж.

Нийтийн тээврийн автобусны жолоочийн цалин сард 1.5-2.5 сая байсныг 3-3.5 сая төгрөг болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zanaa (172.69.252.153)
    САЙН БАЙНА УУ, БЭЛЭН МӨНГӨ АВДАГ ХЭВЭЭРЭЭ БАЙНА.
    2024 оны 04 сарын 04 | Хариулах
    • Хүмүүс өөрсдөө бэлэн мөнгө өгөхгүй бол болоошдээ картаа цэнэглээд суувал болоош тэр хүмүүс та нараас заавал мөнгө өг гэж хэлээгүй л байх
      2024 оны 04 сарын 04
    • ;;;
      хэнд хамаатай юм бэ
      2024 оны 04 сарын 04
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 7 цаг 45 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо 8 цаг 14 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 15 мин “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт оруулжээ 10 цаг 16 мин КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж, өөд болжээ 14 цаг 11 мин АНУ амласан зэвсгийн хангамжаа Украинд явуулж эхэлжээ 14 цаг 24 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ 14 цаг 56 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ 15 цаг 21 мин Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цохилттой учрав 15 цаг 59 мин "Оюун ухаан"-ы Х.Хатанбаатар Азийн покерийн аваргад хүч сорьж байна 16 цаг 39 мин "Тавантолгой түлш" компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно 16 цаг 56 мин БНСУ “AUKUS” түншлэлд нэгдэх боломжийг хэлэлцжээ 17 цаг 20 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав 17 цаг 49 мин Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрээсэй билээ 18 цаг 16 мин Л.Чинбатад "худал мэдээлэл тараасан" хэргээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулав 19 цаг 3 мин Б.Жавхлан: Хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбумаар 10.000 айлд ипотекийн зээл олгоно 19 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 19 цаг 33 мин Улсын хэмжээнд лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна Уржигдар 18 цаг 19 мин Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байна Уржигдар 17 цаг 31 мин Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцжээ Уржигдар 16 цаг 29 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил...
Top