x

Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ

Унгар Улсын “Шударга ёсны байгууллага” 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг парламентад өргөн барьжээ. Тайланд дурдсанаар тус байгууллага хиймэл оюун ухаанд суурилсан системийг ашиглан мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлж, төрийн байгууллагуудаас гаргасан зөрчилтэй шийдвэрийг хүчингүй болгох саналын тоог хоёр дахин өсгөсөн байна. Мөн төрийн худалдан авалтад хяналт тавих шинэ дэд бүтэц, бие даасан мэдээллийн технологийн суурийг бүрдүүлж эхэлжээ.

Тус байгууллага өнгөрсөн онд авлигын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, Европын холбооны санхүүжилтийг үр ашигтай зарцуулах талд бодит үр дүнд хүрсэн хэмээн тайланд онцолсон байна. Нийт 25 хэргийг мөрдөн шалгаж, 21-ийг нь хаасан бөгөөд үүнээс 13 тэрбум форинт буюу ойролцоогоор 129 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүжилт нь ЕХ-ны хөрөнгөөр хамааралтай байжээ. Мөн 26 зөрчил, 9 гомдлын хэрэг нээж, Эдийн засгийн өрсөлдөөний газарт 3 хэргийг шилжүүлэн, нийт 89 зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн байна.

2022 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан уг байгууллага өнөөг хүртэл ЕХ-ны санхүүжилттэй холбоотой 171 тэрбум форинт буюу 1.7 их наяд төгрөгийн хэргийг шалгажээ. 2023 онтой харьцуулахад шалгуулах хүсэлтийн тоо хоёр дахин өссөн бөгөөд 658 шийдвэрийг дахин нягтлан, 12 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг сэргээх санал гаргасан байна.

Мөн төрийн худалдан авалтын маргаан шийдвэрлэх хороонд 4 удаагийн гомдол гаргаж, бодит хяналтыг хэрэгжүүлж байгаагаа мэдээлжээ. “Шударга ёсны байгууллага”-ыг үүсгэн байгуулах нь Европын холбооны санхүүжилтэд бүрэн хамрагдах зорилгын нэг хэсэг байсан ч мэдээлэлд хандах эрх, дэд бүтцийн дутагдал зэрэг сорилт байсаар байгаа аж.

Тайланд дурдсанаар 2024 онд хиймэл оюун ухаанд суурилсан аргачлалыг илүү боловсронгуй болгосноор ЕХ-ны санхүүжилттэй холбоотой хууль бус зөрчлийг илүү хурдан илрүүлэх боломжтой болжээ. Жишээ нь, 2024 онд эхлүүлсэн мөрдөн шалгалтын хүрээнд 57 тэрбум форинт буюу 567 тэрбум төгрөгийн хууль бус зарцуулалт илэрсэн байна.

Энэхүү шинэ аргачлалд автомат таамаглалын систем, төрийн худалдан авалтыг бодитоор хянах, нотлох баримтыг үр дүнтэй боловсруулах интерактив платформууд багтаж байгаа нь зөрчил үйлдэгч этгээдүүдийг урьдчилан илрүүлэх боломжийг олгож буйг тайланд дурджээ.

Нэмж дурдахад, шударга ёсны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Integrity Academy” хөтөлбөрийг эхлүүлж, Дебрецений их сургуультай хамтран сургалт, эрдэм шинжилгээний ажлуудыг эхлүүлсэн байна.

Байгууллагын ерөнхийлөгч Ференц Паль Биро “хуульд заасан чиг үүргийн хүрээнд үр дүнтэй, тогтвортой ажиллаж, ЕХ-ны санхүүжилтийг илүү хариуцлагатай ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн мэдэгдэж, Европын холбооны болзолт санхүүжилтийн шалгуурт нийцэх алхмуудыг онцлон дурджээ.

Эх сурвалж: www.hungarytoday.hu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 47 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 24 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 50 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 1 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 7 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 13 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 18 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 22 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 53 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 57 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 58 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 3 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 6 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 9 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 20 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 14 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top