Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-ий хүрээнд Япон Улсын Засгийн газрын Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банктай хамтран “Цахим хоршоо” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд “Монголын ноос, ноолуурын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран малчид–хоршоод–үйлдвэрлэгчдийн түншлэлийн уулзалтыг энэ сарын 13-нд Баянхонгор аймагт зохион байгуулжээ.
Үүний үр дүнд:
-
Ховд аймгийн Мөст сумын “Алтайн уулсын оргил” дундын хоршоо – 4 үйлдвэртэй
-
Ховд аймгийн Дарви сумын “Баялаг сутайн хөгжил” хоршоо
-
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Өгөөж баян өлзийт гол” хоршоо
-
Архангай аймгийн Батцэнгэл сумын “Агуйт баянхангай” хоршоо тус бүр нэг үйлдвэртэй ноолуур бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан байна.
Төслийн хүрээнд малчид, хоршоодын төлөөллийг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулж, түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүх үе шатыг үзүүлсэн нь цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болжээ.
Уулзалтад дараах оролцогчид багтсан байна:
-
Баянхонгор аймгийн Бөмбөгөр
-
Ховд аймгийн Мөст, Дарви
-
Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл сумын хоршоод
-
“Говь” ХК, “Кашемир холдинг” ХХК, “Ханбогд Кашемир” ХХК, “Өгөөж Шим” ХХК, “Гоёл Кашмир” ХХК, “Хатант Интернэшл” ХХК зэрэг ноолуурын томоохон компанийн төлөөлөл оролцсон байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь ноолуурын салбарын үнэт түншлэл, нутгийн хоршоодын чадавхжуулалт, зах зээлийн боломжийг тэлэх шинэ шатны эхлэл болохыг зохион байгуулагчид онцолжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ, “Цахим хоршоо” төсөл