Сүүлийн үед зуслангийн байшин түрээслэх иргэдийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор цахим орчинд хуурамч зарууд олширч, залилах гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарч байна. Залилагчид бусдын байшингийн зургийг ашиглан таатай нөхцөл, хэт хямд үнээр түрээсийн санал тавьж, иргэдээс 1-2 сарын түрээсийн төлбөр авч ор сураггүй алга болж байгаа тохиолдол бүртгэгджээ.
Тиймээс Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс иргэдийг энэ төрлийн залилагад өртөхөөс сэргийлж, дараах зөвлөмжийг хүргэж байна:
-
Түрээслэх байшинг заавал биечлэн очиж шалгах
-
Гэрээ байгуулалгүйгээр мөнгө шилжүүлэхгүй байх
-
Тухайн зарыг байршуулсан хүний нэр, дугаар, дансны мэдээллийг шалгах
-
Найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах
Цахим залилангийн хохирогч болохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт иргэдэд уриалж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв