Италийн Цомын тэмцээний 2024 оны шувтаргын тоглолтод “Болонья” баг “Милан”-ыг 1:0 харьцаагаар хожиж, 1974 оноос хойш анх удаа энэ цомыг хүртлээ. Тоглолт Ром хотын “Олимпико” цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.
Тоглолтын цорын ганц гоолыг “Болонья” багийн швейцар довтлогч Дан Ндойе 53 дахь минутад оруулжээ.
Тус баг Италийн цомын финалд гурав дахь удаагаа шалгарч, гурав дахь удаагаа түрүүлсэн нь энэ юм. Өмнө нь 1970, 1974 онуудад тус тэмцээнд түрүүлж байжээ.
Харин “Милан” баг 2003 оноос хойш уг цомыг хүртэж чадаагүй бөгөөд түүхэндээ нийт тав удаа түрүүлсэн байдаг.
Өнгөрсөн 2023 оны финалд “Ювентус” баг “Аталанта”-г 1:0-ээр хожиж, 15 дахь удаагаа Италийн цомын эзэн болж, энэ үзүүлэлтээр бүх багийг тэргүүлж буй.
Эх сурвалж: TASS