x

“Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

Энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Илүү их уншья” уриатай 37 дахь удаагийн “Номын баяр”-ыг жанжин Д.Сүхбаатарын талбайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өргөн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаргуудад Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-ийг тэмдэглэдэг бөгөөд уг баяр нь ном унших соёл, хандлагыг төлөвшүүлэх, уншлагыг дэмжих, бүтээлч туурвигчдыг алдаршуулах зорилготой юм.

Баярын хүрээнд:

  • Монголын болон дэлхийн шилдэг ном, бүтээлийн худалдаа

  • Шинэ номын нээлт, зохиолч-уншигчийн уулзалт

  • Гадаад, дотоодын хэвлэлийн газар, номын маркетинг, борлуулалтын уулзалт

  • “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга

  • Хүүхдэд зориулсан хөтөлбөрүүд зэрэг олон талт арга хэмжээ болох юм.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ удаагийн баярт “Үндэсний бахархалт амьтан мазаалай” сэдвээр оролцохоор төлөвлөжээ. Алтайн өвөр говьд 50 орчим тоо толгой үлдээд буй мазаалайг хамгаалах, олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх зорилготой уг оролцооны хүрээнд мөн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг түгээнэ.

Баярын үеэр:

  • НЗДТГ-аас “Номын грант” нэртэй 3 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Шагнал нь хүүхэд, залуусын уншлагыг дэмжсэн бүтээл, хотын хөгжлийг зорилсон зохиолуудыг үнэлэхэд чиглэж байна.

  • “Номын сайн нөхөр” уралдааны хүрээнд “Шилдэг ном”, “Шилдэг уншигч”, “Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”, “Д.Нацагдорж тэмдэгтэн хүүхдүүд” зэрэг олон номинацид шалгаруулалт хийнэ.

  • Хүүхдүүдийн дунд номын тэмдэглэл хөтлөх, зурагт хуудас болон подкаст бэлтгэх, уншлагын аянд оролцох зэрэг уралдаан зарлаж, шалгарсан оролцогчдыг шагнах юм.

Жил бүрийн “Номын баяр” уншигчдын тоо, оролцогчдын цар хүрээгээрээ тэлж ирсэн бөгөөд дунджаар 300,000 гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог байна. Энэ удаад ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолчид, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирнэ.

“Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна саяхан Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 2 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 3 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 4 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 6 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 7 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 9 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 10 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 11 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 17 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top