x

Боловсролын салбарыг “малын ферм” болгохоо болино уу, Боловсролын сайд аа!

Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас оюутан сурагчдыг намрын ургац хураалтад дайчлахаар шийдвэрлэсэн тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулжээ. Ингэхдээ оюутан сурагчдыг ургац хураалтад ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцохоор Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай тохиролцсон байна. (Энэ намрын ургац хураалтад оролцуулах шаардлагатай оюутны тоо 10-15 мянга) Эргээд нөгөө соц нийгэм рүүгээ ухарлаа л даа.

Ер нь бол оюутан сурагчдын амралт, чөлөөт цагаараа хөдөлмөр эрхлэх, цагийн ажил хийх боломжийг нь төрийн болон бизнесийн байгууллагууд бүх талаар дэмжих ёстой. Түүнд нь тохирсон ажлын хөлс, цагийн үнэлгээг нь гаргаж өгөх үүрэгтэй. Харин төрийн байгууллага, яам, тамгууд нь дур мэдсэн дайчилгаагаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй. Манай Үндсэн хуулиин 16-р зүйлд юу гэж заасан билээ? Монгол Улсын иргэн сайн дураараа хөдөлмөр эрхлэх, түүндээ тохирсон цалин хөлс, шан харамж авах эрхтэй... гэж байгаа. Түүнээс биш боловсролын байгууллагуудын хоцрогдол, завхралын золиос болгож, хүчээр хөдөлмөр эрхлүүлж болохгүй.

Өнгөрөгч намар өдийд Засгийн газар мөн л оюутан, цэргийн алба хаагчдыг ургац хураалтад дайчлах шийдвэр гаргаж, өдрийн 50 мянган төгрөгийн цалин амлаж байсан. Энэ бол манайд барилгын хар ажил хийхэд өгдөг өдрийн хөлс. Нэг ёсондоо зах зээлийн дагуу цалин гэсэн үг. Харин энэ жил яагаад ажлын хөлс нь хичээлийн кредитээр тооцогдохоор болсныг тайлбарлах аргагүй юм. Нэг бол аж ахуйн нэгжүүд нь энэ дайны цалин өгөхөөс татгалзсан, үгүй бол ийм хэмжээний цалингаар ажиллах хүн хүч олдоогүй байх. Ийм л хоёр гаргалгаа байна.

Гэвч хичээлийн кредит гэдэг бол тухайн оюутны суралцах хугацаандаа эзэмших ёстой мэдлэгийн хэмжүүр. Үүнийг хөлсний ажлаар орлуулан тооцох боломжгүй зүйл. Тийм байтал Боловсролын сайд нь Мал аж ахуйн сайдтайгаа ийм гэрээ байгуулаад, сургууль, оюутан хоёрын өмнөөс шийдвэр гаргаад явж байна гэдэг бол салбараараа “мал аж ахуйн ферм” болсноос өөрцгүй зүйл.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлчилсэн хөл хорионоос болж зөвхөн их дээд сургууль гэлтгүй боловсролын салбар бүхэлдээ уналтад орсон, оюутан сурагчдын сурлагын чанар муудсан, хичээлийн хоцрогдол бий болсон нь бол бодитой зүйл. Гэвч үүнийг сургалтын сайн хөтөлбөрөөр нөхнө үү болохоос хөлсний ажлаар орлуулж болохгүй. Товчхондоо гэвэл сургалтын чанарыг дээш нь гаргах нь Боловсролын сайдын, ургацаа бүтэн авах нь Хөдөө аж ахуйн сайдын үүрэг. Энэ хоёр чиг үүрэг тус тусдаа зүйл. Энэ хоёр чиг үүрэг нэг цэгт огцлолцож болох ганц зүйл нь чөлөөт хөдөлмөр, цалин хөлсний шударга тогтолцоо.

Хэрэвзээ үнэхээр л оюутан сурагчдыг ургац хураалтад дайчлахаас аргагүйд хүрсэн бол, аж ахуйн нэгжүүд нь тохирсон цалин урамшууллыг гаргаж өгөх бололцоогүй байгаа бол ядаж оюутны цалинг сургалтын кредитын төлбөрт тооцоод яам хоорондоо тооцоо үүсгэж болно шүү дээ. Ургац хураалт дуусч, аж ахуйн нэгжүүд ашгаа хийж эхэлсний дараа төлбөрийг шилжүүлэх замаар. Их дээд сургуулиуд, сургуулиудын дэргэдэх оюутны холбоод үүн дээр санаачлага гаргаад, оюутнуудыг намрын ажилд хүчээр биш, сайн дураар татан оролцуулах, зохион байгуулах бүрэн боломж бий. Үүнийг бүр хавар хичээл тарах үеэс нь эхлээд зохион байгуулчих ёстой зүйл.

Гэтэл жилийн жилд л үүсдэг (ямар энэ жил анх удаагаа ургац авч байгаа биш!!!) энэ мэт асуудлаа яагаад цагийг нь тулгаж, тэгэхдээ бүр хамгийн бүдүүлэг, харанхуй аргаар шийдэх гэж оролддог юм бэ? Боловсролын салбар ямар малын ферм юм уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 11 цаг 7 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 11 цаг 9 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 11 цаг 10 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 11 цаг 10 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 11 цаг 11 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 11 цаг 12 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 11 цаг 13 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 11 цаг 15 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 11 цаг 53 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 12 цаг 0 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 12 цаг 17 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 12 цаг 29 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 12 цаг 35 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 14 цаг 32 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 14 цаг 32 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 14 цаг 33 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 14 цаг 34 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 14 цаг 34 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 14 цаг 35 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 14 цаг 35 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top