x

Шуурхай тойм: С.Лавровын тээсэн аюул

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчилж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаараа Газрын тосны тухай хуулийн 7.2-т өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл хэлэлцэхээр оруулж байгаа юм байна.

Газрын тосны тухай хуулийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн байдаг. Үүнд

“агаарын хөлгийн шатахуун хамаарахгүй” байхаар хуулийн өөрчлөлт оруулахаар УИХ чуулганаар оруулах гэж байна!!! Ингэснээр Орос, Хятадын дунд түгжигдсэн байршилтай манай орны гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц гарц агаарын замыг Оросуудын мэдэлд өгөх гэж байна. Улмаар цаашид монголчууд Орос, Хятадаас өөр газар руу нисэхгүй болж ч мэдэх юм.

ОХУ-ын “РосНефть Аэро” компани Монгол Улсад ТС-1 төрлийн онгоцны шатахууныг импортлох, хадгалах, тээвэрлэх, борлуулах эрх авах хүсэлт тавьсан байдаг. Гэтэл “РосНефть Аэро” компани нь сөнөөгч бөмбөгдөгч онгоцонд шатахуун цэнэглэдэг учир Европын холбоо, Америкийн давхар хоригт орсон. Тэгэхээр Монгол Улс шууд хоригт орох эрсдлийг орос сайд тээж ирсэн хэрэг биш үү? Учир нь энэ хоригт орсон компанитай Монголын төр хамтарсан компани байгуулж, бизнес хийвэл улс бүхлээрээ хоригт орно гэж ойлгогдоод байх юм.

Шатахууны хангамж бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэр тусмаа улс төрийн ээдрээтэй цаг мөчид Оростой, Агаарын замд хамтарсан бизнес хийх нь Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй төдийгүй сонирхлын зөрчилтэй, эрсдэлтэй зэрэг олон сөрөг мессежийг дэлхий дахинд өгөхгүй гэж үү?

Монголын төр, УИХ Газрын тосны салбарт төрөөс баримтлах дунд хугацааны бодлогоо баталчихсан. Үүнд “шатахуун хангамжийн олон эх үүсвэртэй байх”-аар батлагдсан.

Энэ бодлого дээрээ байр сууриа хатуу баримталж Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ асуудлыг шийддэг, Ардчилсан Парламенттай орон гэдгээ одоо л харуулах цаг боллоо.

Ардчилсан Парламентаараа шийдвэр гаргаж “нохой хорих”, “шахааг эсэргүүцэх” бас нэг сэдэв байна. Энэ бол эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр орой /2022.07.04/ ОХУ-ын “Роснефть” компаниас Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой утсаар ярьж одоогоос 14 жилийн өмнө 2008 оны 5 дугаар сард, сонгуулийн өмнөхөн тавьсан өнөөх л шатахууны салбар оруулж ирэх тухай ярьсан гэх мэдээлэл байна. Утсаар ярьсан эсэхийг холбогдох байгууллагууд шалгах биз. Хэрэв эх сурвалжийн энэ мэдээлэл үнэн бол Монголын төрийн баталсан, Газрын тосны талаар баримтлах дунд хугацааны бодлогын бүх баримт бичгүүдэд энэ санал нийцэхгүй гэдгийг Монголын төр, УИХ, Засгийн газар шат шатандаа хатуу санаж шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн түүхээ эргэн хараарай!  

2008 оны 5 дугаар сарын 20-ны тэр өдөр тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Үүнийг Улсын төв архиваас шүүж үзэж болно. Миний санаж байгаагаар Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүний саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулж байсан. Өнөөдөр тийм хэмжээний ШТС ороод ирээгүйг бодоход Монголын төр зөв шийдвэр гаргажээ. Энэ нь тухайн үеийн парламент одоогийнхтой л харьцуулахад “олон намын тогтолцоотой”, тийм онцлогтой Засгийн газартай байсан тулдаа тэссэн байх. Энэ сэдвийг эргэн санаж, хөндөж байхад ҮХНӨ-д нэмэлт өөрчлөлт оруулах цаг хугацаа зайлшгүй мөн гэж бодож байна. Монгол Төрийн, Ардчилсан Парламентын мэргэн шийдвэрт Монголын ард түмэн найдаж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 11 цаг 12 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 11 цаг 14 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 11 цаг 15 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 11 цаг 15 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 11 цаг 16 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 11 цаг 17 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 11 цаг 18 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 11 цаг 20 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 11 цаг 58 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 12 цаг 5 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 12 цаг 22 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 12 цаг 34 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 12 цаг 40 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 14 цаг 37 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 14 цаг 37 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 14 цаг 38 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 14 цаг 39 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 14 цаг 39 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 14 цаг 40 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 14 цаг 40 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top