x

Амьд явбал улсын наадам үзнэ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын гамшгаас болж хоёр жил наадмаа хийгээгүй монголчуудын хувьд энэ жил ихээ хөл хөөртэй наадахаар зэхэж байна. Эрх баригч МАН, Засгийн газрын зүгээс өнгөрсөн жил хийж чадаагүй улс хувьсгалын 100 жилийн ойг 101 жилийн ойтойгоо хамтатган тэмдэглэхээр болсон нь баяр наадмыг улам өргөн дэлгэр болгож байгаа. Тэгш ойтой баяр учраас улсын наадамд уламжлал ёсоор 1024 бөх зодоглож, шинэ аварга, арслангууд төрнө гэсэн хүлээлттэй.

Монгол түмний баяр наадмын хамгийн том цэнгүүн нь үндэсний бөхийн барилдаан, шинээр төрж буй аварга, арслангуудаа шинжин хэлэлцэх явдал юм шүү дээ. Үндэснийхээ хувцас, гоёлоо өмсөж, баяр хөөр болсон түмэн Төв цэнгэлдэхийг тойрон багширч, наадмын хуушууранд дугаарлах, асрын дороос хүчит бөхчүүдийнхээ уран, хурц барилдааныг дурандан уухай хадааж суух нь баяр наадмын хамгийн тод томруун дүр. Соёолонгийн тоосонд орох гэсэн морьтон түмэн машиндаа суугаад Хүй долоон худаг руу уралданхан давхилдаж, зам зуурын тоосонд даруулах ч бас монгол наадмын содон өнгө, нэг төрлийн хүндлэл юм даа.

Энэ бүхэн өмнөх хоёр жил үргэлжилсэн хөл хорио, иргэдээ бүх нийтээр нь /12-оос дээш насны/ хамруулж чадсан  вакцинжуулалтын нөр их ажлын үр дүн юм. Харьцуулахад манайхаас урьтаж хил, гаалиа нээсэн, хорио цээрийн дэглэмээ сулласан Азийн бусад улс орнууд энэ жил коронавирусын гуравдахь том давалгаанд өртөж, эдийн засгийн томоохон сүйтгэл амсаад байгаа. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсууд ердөө сарын өмнө хатуу хөл хорионоос гарч байх жишээтэй. Харин манай улсын хувьд өнгөрөгч намраас эхлэн хорио цээрийн дэглэмээ суллаж, сургууль соёлын байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг шат дараатай нээж эхлүүлсний үр дүнд эдийн засаг аажмаар сэргэж, иргэдийн сэтгэл санаа ч гэсэн айдас, түгшүүрээс ангижирсан нэг жилийг бид ардаа орхиж байна.

Хэдийгээр цар тахлын аюул бүрмөсөн арилаагүй ч халдварын тархалт өдрөөс өдөрт хумигдаж, бид ч гэсэн өдөр тутмын амьдралын хэмнэлдээ шилжээд, нийслэл хот маань түгжирдгээрээ түгжирч, нийслэлчүүд маань бухимддагаараа бухимдаж, шүүж тунгааж, шүүмжлэн хэлэлцэх олон асуудалтай суугаа нь цар тахлын дараах бас нэг “амьсгаа авалт” юм даа. Амьд явбал улсын наадам үзнэ гэдэг.

Өнгөрсөн тавдугаар сард Хонконгод гарсан халдварын дэгдэлт, хатуу хөл хорионоос болж өдөрт хэдэн арван мянгаараа гадагшаа дүрвэж эхэлсэн, Шанхайд тогтоосон урт хугацааны хөл хорионы улмаас хүнсний гачигдалд орсон иргэд гудамжиндаа гарч жагссаад эмч, цагдаа нартайгаа тулсантай харьцуулахад монголчууд гадаадад гацсан иргэдээ бүгдийг нь эх орондоо аваад ирчихсэн, агаарын болон автозам, төмөр замын хилээ нээчихсэн, бүр аялан жуулчлагчдыг эх орондоо урин дуудсан төрхтэйгээр энэ жилийн наадмыг угтаж байна. Манайд ирдэг жуулчдын хамгийн их үзэх дуртай зүйл нь монгол наадам юм шүү дээ. Үзэх, үзүүлэх юмс маань харин улам л өргөн дэлгэр, үзэмж төгөлдөр байгаасай.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 11 цаг 14 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 11 цаг 16 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 11 цаг 17 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 11 цаг 17 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 11 цаг 18 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 11 цаг 19 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 11 цаг 20 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 11 цаг 22 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 12 цаг 0 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 12 цаг 7 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 12 цаг 24 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 12 цаг 36 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 12 цаг 42 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 14 цаг 38 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 14 цаг 39 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 14 цаг 40 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 14 цаг 40 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 14 цаг 41 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 14 цаг 42 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 14 цаг 42 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top