x

Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг

Өнөөдөр, 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр улсын өмнөд хил хөл хөдөлгөөн ихтэй байна. Гашуунсухайт боомтыг Ганцмодны боомттой холбох төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцов. Хоёр улсын хилийг холбосон Замын Үүд боомтыг нээснээс хойш 70 жилийн дараах хилийн хоёр дахь холболтыг хийж байгаа нь энэ. Өнгөрөгч хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсноор 14 жил гацсан төмөр замын царигийн маргааныг эцэслэсэн билээ.

Хэрвээ энэ маргааныг арван жилийн өмнө тасалж чадсан бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орчихсон, өнгөрсөн хугацаанд хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын нэмэлт орлоготой сууж байх байлаа. Энэ бол эдийн засагчдийн гаргасан тооцоо.

Харин өнөөдөр Гашуунсухайт боомтоор Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний (зэс, коксжих нүүрс) 50 хувийг урд хөрш рүүгээ гаргадаг. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намартаа багтаан ашиглалтад оруулж чадвал жилд дунджаар 50 сая тонн бүтээгдэхүүнийг нэмэлтээр экспортлох боломжтой. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт. Түүний дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-оос магадгүй хамгийн анх хөрсөн дээрээ буусан нь энэ байх. Боомтын сэргэлт гэж нэрлээд байгаа. Хааяа ч гэсэн хэлсэндээ байх сайхан. Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг ойрхон... 

"Авах юманд учир бий" хэмээх Ханбогдын тэмдэглэл

Бас ямар ч “изм”, “лоозун”-гүйгээр газарт бууж, газраас дээш сүндэрлэх өөр нэг том бүтээн байгуулалтын “шавыг” Ханбогдчууд Ерөнхий сайдтайгаа хамт тавив. Монгол Улсын хамгийн том алт, зэсийн орд болох Оюутолгойн ордыг эзэмшигч “Оюутолгой” ХХК-иас Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд зориулж ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Ханбогд сум Багануураас хойш 40 жилийн дараа босч байгаа уул уурхайн шинэ хот болж байна. Араас нь олон олон хот сүндэрлэн босох болтугай. “Авах юманд учир бий” гэж монгол хүний хэлдэг ийм учиртай. Өр л битгий тавиарай гэсэн үг.

Одоогоос гурван сарын өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Оюутолгой төслийн Монголын талд ноогдох 2,3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, Оюутолгойн ордын гүний уурхайн эхний тэсэлгээг хийж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн гараар товчийг дарсан. Байх ёстой цагтаа байх ёстой газраа байж чадах ч бас сайхан...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 16 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 18 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 19 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 20 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 20 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 21 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 22 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 25 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 17 цаг 2 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 9 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 26 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 39 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 17 цаг 45 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 41 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 19 цаг 42 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 19 цаг 42 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 19 цаг 43 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 19 цаг 43 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 19 цаг 44 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 19 цаг 45 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top