x

Хууль зүйн сайд Х.Нямбаатар байран дээрээ гурав бүдрэв

Даваа гаригт Төрийн ордонд зохион байгуулсан Эрүүгийн хуулийн “Доромжлох” заалтын тухай хэлэлцүүлэг манай сэтгүүлчдийг дахин “хэлд” оруулав. Эрүүгийн хуульд яагаад ийм зүйл анги нэмэх болсон талаар Хууль зүйн сайдаас өөрөөс нь шалгааж эхэллээ. Харамсалтай нь Хууль зүйн сайд маань энэ сэдвээр байран дээрээ гурав бүдрэв.

Тэр эхлээд таван жилийн дараа Эрүүгийн хуульд эргэн ирж байгаа “Гүтгэх” заалтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр саналыг багцлан оруулж ирсэн гэж гөрдөв. Сануулахад Хууль зүй, дотоод хэргийн яам буюу Засгийн газраас боловсруулсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ сарын 4-ний өдөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар УИХ-ын даргад өргөн барьсан. Хэлэлцүүлэгт ороогүй байгаа, ирэх долоо хоногт орох тухай ярьж байна. Тиймээс Б.Энхбаяр гишүүн хуулийн төсөлд гар хүрэх болон санал өгөх боломж одоогоор байхгүй. Хэрэв өмнө нь Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа боловсруулсан төсөл, багцалсан саналын тухай ярьж байгаа бол түүнийг тэр хэвээр нь оруулж ирснийхээ төлөө Хууль зүйн сайд буюу Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Энэ эхний алдаа.

Харин хоёр дахь нь Эрүүгийн хуульд оруулж байгаа “Доромжлох” гэмт хэргийн тухайд “Олон хүүхэд, сошиал гадуурхал доромжлолын золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Зөвхөн хэдэн сэтгүүлчид хүн доромжлох эрхтэй, бусад нь хамаагүй гэдэг агуулгаар хууль эрх зүйн агуулга явж болохгүй” гэж хадуурав. Гэтэл Хууль зүйн сайдын хэлсэн энэ үг бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл, огт өөр гэмт хэрэг. Харамсалтай нь манай эрүүгийн хуулийн 16-р бүлэгт бичсэн “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” дотор энэ зүйл заалт байхгүй. Нөгөө талаар энэ бол цахим гэмт хэрэг. Гэтэл Эрүүгийн хуулийн 26-р бүлэг,  “Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт дотор бас энэ заалт байхгүй. Цахим орчинд хууль бусаар халдах гэсэн ганцхан зүйлтэй.

Энэ оны хоёрдугаар сард УЕПГ-ын сайтад нийтлүүлсэн Хяналтын прокурор Б.Өнөрмаагийн нийтлэлд “Цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, иргэдийг халдлагаас хамгаалахын тулд эрх зүйн орчинг бүрдүүлэх нь нэн түрүүний асуудал болж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 26-р бүлэгт зөвхөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн зохицуулалт байгаа бөгөөд уг хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн нь хүндрүүлэх шинжид хамаарахгүй байна” гэсэн байна.  

Монгол улсад цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн дөрвөн төрөл байна. Үүний хоёр нь Хууль зүйн сайдын дээр хэлсэн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа.

            1. Иргэд болон өсвөр насны хүүхдүүдийн фэйсбүүк хаяг руу садар самуун агууламжтай зураг, бичлэг илгээж садар самуунд уруу татах, сурталчлах, биеэ үнэлэхийг зохион байгуулах;

            3Бусдын нэр төрд халдах, айлган сүрдүүлэх, гүтгэн доромжлох, ялгаварлан гадуурхах;

Гэвч эдгээр нь хуулиар зохицуулагдаагүй. Хуулийн зохицуулалт шаардлагатай гээд практик дээр ажиллаж байгаа хуульчид тайландаа биччихсэн байна. Энэ талаар  хуулийн төсөлд ямар зохицуулалт орсон бэ? Шаардлагатай зохицуулалт нь Эрүүгийн хуулийн "доромжлох" заалт мөн үү? Тэгэхээр энэ тал дээр Хууль зүйн сайд маань хоёр дахиа хальтарсан болж таарав.

Гурав дахь нь “Зөвхөн хэдэн сэтгүүлчид хүн доромжлох эрхтэй, бусад нь хамаагүй гэдэг агуулгаар хууль эрх зүйн агуулга явж болохгүй. Та нар хэнийг ч хамаагүй доромжилдог. Захиалгаар хүн доромжлох, гүтгэх кампани зохион байгуулж, тэр нь далд хэлбэрийн бизнес болчихсон. Тэрний оронд Монголын ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд чухал” гээд улаан нүүрэн дээр нь загнаж байна лээ. Гэтэл өөрөө эхлээд “Сэтгүүлч, комедиануудад хамаарахгүй” гээд хэлчихсэн хүн шүү дээ. Ингээд гурав дахиа бүдэрлээ. Уг нь бол сэтгүүлчид хүн доромжлох эрхтэй тухай хэн ч юу ч шаардаагүй. Хуулийн энэ заалт чинь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байна. "Доромжлох" нэрийн дор хэнийг ч ямар ч тохиолдолд эрүүгийн хуулиар шийтгэж болохоор байна гэж л ярьж байгаа.

Хэрвээ хүний нэр төр, алдар хүнд халдашгүй байх, хамгаалах тухай ярих гэж байгаа бол энэ нь Иргэний хуулиар зохицуулагдаад ирсэн харилцаа. Хуулийн ийм давхардсан зохицуулалтаар яах юм бэ л гэж байгаа. Эрүүгийн хууль руу оруулж ирэхээрээ юу болдгийг бид бүгд мэднэ. Нэг дарга үүрэг өгөөд, гомдол гаргаад өөрийх нь эсрэг шүүмжлэл хэлсэн иргэн, бичсэн сэтгүүлч, одоо соошил дээр явж байгаа үг нэг бүрийн төлөө эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Тийм учраас 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ “Гүтгэх”, “Доромжлох” заалт нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж байна. Ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй гэж үзээд хуулиас хассан.

Хууль зүйн сайд нэг л үнэн үг хэлсэн. Тэр “Энэ бол цоо шинэ зүйл биш. Өмнө нь байсан зохицуулалт” гэж. Үнэхээр шинэ юм биш, бүр социализмын үеийн Эрүүгийн хуульд байсан. Хэрвээ хуучин байсан болохоороо л зүй зохистой гэж үзэж байгаа бол шинэчлэл энэ тэр яриад яах юм. Социализмын үеийн Эрүүгийн хууль, ер нь бүх хуулиа буцаагаад сэргээгээд явья л даа. Цаазын ялаа ч гэсэн. Ардчилал, хүний эрх, олон улс, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хариуцлага энэ тэр гэж ярихаа л больчихъё.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 13 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 15 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 16 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 16 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 17 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 18 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 19 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 21 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 16 цаг 59 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 6 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 23 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 35 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 17 цаг 41 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 38 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 19 цаг 38 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 19 цаг 39 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 19 цаг 40 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 19 цаг 40 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 19 цаг 41 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 19 цаг 41 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top