x

Юу ч хийсэн сэтгэл дутна: Мөнхийн зогсоол дахь "Сүхбаатар" хөлөг

Энэ чинь л монгол хүний жинхэнэ мөн чанар юм шиг харагдаад байдаг болчихлоо, сүүлийн үед. Энэ бол өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хөвсгөл нуурын гүнээс татаж гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоц. Хамгийн сүүлд кино найруулагч Ж.Сэлэнгэсүрэн, зохиолч Б.Балжинням, С.Жаргалсайхан нарын бүтээсэн “Илүү сартай зун” кинонд бүтэн дүрээ үлдээсэн “Сүхбаатар” хөлөг 1985 онд Хөвсгөл нуурт живсэн. Үүнээс 36 жилийн дараа буюу 2021 оны есдүгээр сард хөлгийг нуурын ёроолоос татаж гаргасан юм. Засгийн газрын тогтоол баталж, улс даяар сүр дуулиан болгон хийсэн “аврах ажиллагаа” хөлгийн хувьд аврал болж чадаагүйг дээрх зургаас харж болно. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор онгоцыг нуурын гүнээс гаргасан боловч одоо нуурын мандал дээрх “хог хаягдал” болчихоод байж байгаа нь энэ.

Хөлгийн түүхийг сөхвөл Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрт үйлдвэрлэсэн “Бор-500” загварын хөлөг онгоц. Монголын цорын ганц хөлөг онгоц гэж болно. Тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг  баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байж. Онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, жин нь 309 тн.

Хөлгийг далайн ёроолоос гаргахын тулд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 100 гаруй албан хаагч сар гаруй хугацаанд ажилласан байдаг. Доторх ачаа болон агуулагдсан ус, лаг шаврын хамт нийт 1000 орчим тонн ачааг нуурын захад гаргаж ирсэн байна. Хөлгийг эрэг дээр гаргасны дараа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн “Монгол Улсын хувьд түүхэн холбогдолтой том обьектийг сэргээн засварлаад музей, үзмэр байдлаар ашиглах ёстой байх аа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох газрууд нь хөрөнгө мөнгөө гаргаад цэвэрлэгээ, үйлчилгээ, бусад зүйлсийг нь хийхгүй бол консервны лааз шиг л хог болоод хаягдана даа” хэмээн ярьсан, анхааруулсан байдаг юм.

Хөлгийг нуураас гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилласан Далайн захиргаа, усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Нэргүй мөн л “Миний өвөө, дараа нь аав маань энэ онгоцыг удирдаж ажиллаж байсан. Өвөө, аав хоерын ажиллаж байсан хөлөг онгоцыг нуурын мандал дээр гаргаж, мөнхийн зогсоолд нь тавьсандаа маш их баярлаж байна” хэмээн сэтгэл хөдлөн ярьсан нь бий. Гурван ч үеийн намтар түүхийг агуулсан, Хөвсгөлчүүдийн хувьд үнэ цэнэтэй, дурсгалтай, Монголын цорын ганц хөлөг онгоц. Хөлөг онгоцыг цэвэрлэж, өнгө будгийг нь сэргээгээд орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын аялагч, жуулчдад үзүүлж харуулсан шигээ суусан бол орон нутгийн төсөвт ч нэмэртэй, аялал жуулчлалын бас нэг бүтээгдэхүүн болох юм даа, уг нь.

Гэвч харамсалтай нь хөлгийг нуурын эрэгт гаргаж, “мөнхийн зогсоолд” нь тавьснаас хойш зургаан сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хөлөг далайн ерөөлд хэвтэж байх үеийн хог хаягдал, лаг шаврандаа баригдсан хэвээр. Онцгой байдлын газрын даргын хэлснээр “консервны лааз болоод хаягдсан” байна. Аймгийн засаг захиргаа, нуурын хамгаалалтынхан болоод салбарын яамныхнаас нэг нь ч гар сунгасангүй. Хөвсгөл нуураа аварч чадсан шигээ хөлөг онгоцоо ч гэсэн аварч яагаад чадахгүй гэж. Юу ч хийсэн сэтгэл дутах юм даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 14 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 16 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 17 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 17 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 18 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 19 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 20 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 22 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 17 цаг 0 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 7 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 24 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 36 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 17 цаг 43 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 39 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 19 цаг 40 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 19 цаг 40 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 19 цаг 41 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 19 цаг 41 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 19 цаг 42 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 19 цаг 43 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top