x

В.Путин гон бие, гозон толгой болоход ойрхон байна

Анкара хотод албан ёсны айлчилал хийсэн Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэх шинэ гэрээг Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай байгууллаа. Энэ үеэр хоёр улсын хооронд нийт 14 гэрээ байгуулагдсаны нэг нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байв. Эрдоган Казахстаныг “бүх Түрэг угсаатны түүхэн газар шороо” хэмээн нэрлэсэн бол Токаев Турк улсыг “Казахстаны иргэдийн хоёр дахь эх орон” гэж нэрлэжээ. Үнэхээр ч энэ хоёр улс Монголын эзэнт гүрний суурин дээр бий болсон гурван том гүрний нэг Османы эзэнт гүрэнд багтаж байсан билээ.

Турк улс нь 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задран унасны дараа хамгийн түрүүнд Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байв. Мөн 1992 онд гадаад улсуудаас хамгийн түрүүнд элчин сайдын яамаа Казахстанд нээж байсан юм. Казахстан улс ОХУ-ын ойрын түншийнхээ хувьд Украинд явуулж буй дайныг нь албан ёсоор буруутгаагүй, эдийн засгийн хоригт нэгдээгүй байгаа. Гэхдээ Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхээ илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү уулзалтын дараа Эрдоган “Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх дээр бид ижил байр суурьтай байна” гэж мэдэгджээ. Энэ бол Путины толгой дундуур татаад авснаас ялгаагүй зүйл болж буй хэрэг юм. Учир нь энэ хоёр улс нэгдсэнээр Оросоос Сири төдийгүй ерөөс Арабын улсууд руу гардаг гарц бүрэн хаагдаж байна гэсэн үг.

Казахстаны ерөнхийлөгч Токаев уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ Хятадыг Европтой холбох Транс-Каспийн Олон Улсын Тээврийн Замын боломжийг бүрэн ашиглах нь хоёр улсын хувьд маш чухал гэж мэдэгджээ. Энэхүү зам нь Хятадыг Оросоор дамжуулалгүйгээр Европын Холбооны зах зээлтэй холбох төмөр болон усан замын шинэ маршрут юм. 2017 онд анх байгуулагдсан энэхүү зам нь Каспийн тэнгис, Хар тэнгисийн усан замыг Хятад, Казахстан, Азербайжан, Гүрж, Турк, Украин, Польшийн нутгийг дамнасан төмөр замтай холбож байгаа билээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Швед, Финлянд улстай Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ хэлэлцээр байгуулж, гадны халдлагад өртөх тохиолдолд энэ хоёр улсын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхээр болов. Их Британийн “Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд шинэ алхам болсон өөрчлөлт” гэж тодорхойлогдсон уг хэлэлцээр нь аль нэг улс NATO-д элсэхээр шийдсэн тохиолдолд Оросын заналхийллийг давахад туслах юм. Жонсон Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссонтой уулзсаныхаа дараа “Бидний хэлж байгаа зүйл бол Шведэд гамшиг тохиолдох юмуу халдлага болсон үед тус улсын хүсэлтийн дагуу Их Британи шууд тусламж үзүүлэх болно” гэж онцлов.

Орос улс Украин руу довтолсон нь Швед болон хөрш Финлянд улс үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар дахин бодоход хүргээд байгаа юм. Тус хоёр улс NATO-д элсэх төлөвтэй байгаа ч өргөдлөө боловсруулах явцад нэг жил хүртэл хугацаа шаардагдах тул тэд аюултай байдалд орно гэж санаа зовцгоож байгаа билээ. Энэ явдал Оросын бөөрөнд NATO тулж ирж буйг баталгаажуулав. БНХАУ-ын дарга Си Жиньпин Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьжээ. Энэ үеэр Си Жиньпин “Украины хямралын үр дүнд үүссэн сөргөлдөөн дэлхийн энх тайванд том бөгөөд удаан хугацааны аюул занал учруулж болзошгүй байна” гэж хэлжээ. Хоёр улсын удирдагч дайн болон түүнээс үүдэлтэй дэлхийн хүнсний хямралын талаар ярилцаж, яаралтай гал зогсоохыг уриалсан тухай Францын ерөнхийлөгчийн албаныхан Елисейн ордноос мэдээлэв. Хамгийн гол нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэдгээ Си Жиньпин болон Макрон нар хамтран илэрхийлсэн байна. Франц улс Европын холбоог тэргүүлж байгаа. Тиймээс Хятад ба Европын холбооны хоорондын харилцааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэж хэлснийг Хятадын төв телевиз мэдээлэв. Энэ нь Путины гол найдвар Си Жиньпин түүнээс нүүрээ буруулахад хагас алхам л үлджээ гэсэн үг. Энэ бүхэн В.Путин гон бие, гозон толгой болно гэсэн үг юм.

Бэлтгэсэн Г.Амарсанаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 10 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 12 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 13 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 13 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 14 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 15 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 16 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 18 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 16 цаг 56 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 3 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 20 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 32 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 17 цаг 38 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 35 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 19 цаг 35 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 19 цаг 36 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 19 цаг 37 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 19 цаг 37 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 19 цаг 38 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 19 цаг 38 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top