МИАТ-ын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийн бухимдлыг төрүүлээд буй.
Тухайн цацагдсан бичлэгт ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй нь гарсан, мөн нэг ажилтан эмэгтэй айж, уйлж байгаа нь бичигдсэн байсан юм. Мөн бичлэгийг цацсан иргэн "Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын хоёр дугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд С.Батсүх ээлжит яргалалаа үйлдэж байгаа нь энэ" хэмээн нийтэлсэн байв.
Үүний дараа иргэдийн зүгээс С.Батсүх болон түүнийг томилсон албан тушаалтанд арга хэмжээ авахыг шаардаж, бичлэг цацагдсанаас хойш бүтэн хоног өнгөрсөний дараа МИАТ компаниас мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд,
Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна" гэсэн байна.
Сэтгэгдэл (1)