Хятадын шинэ үеийн жолоодлогот сансрын хөлөг болох "Мэнжөү" (Мөрөөдлийн завь)-гийн тэг өндөрт үйлдсэн туршилтын нислэг амжилттай болсон тухай Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар (CMSA) мэдээллээ. Энэ нь Сар руу жолоодлогот нислэг үйлдэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон юм.
Уг хөлгийг Жючюань сансрын хөлгийн буудлаас хөөргөж туршсан байна. Хатуу түлшт хөдөлгүүр бүхий хөлөг хөөрснөөс ердөө 20 секундийн дараа туршилтын нислэгийн өндөрт хүрчээ. Үүний дараа буцах капсул хөлгөөс салж, урьдчилан тогтоосон бүсэд амжилттай газардаж, туршилтын нислэгийг бүрэн дуусгасан байна.
Энэхүү амжилттай туршилт нь Хятадын сансар судлалын хөтөлбөрт томоохон ахиц болж, ирээдүйд Сар болон бусад гараг руу хүн тээвэрлэх нислэгийг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.