x

Алтай Таван Богд явах хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг "И Монгол"-оос аваарай

Зуны дэлгэр цаг ирж, байгальд аялагчдын тоо эрс нэмэгддэг энэ үед иргэд байгалийн үзэсгэлэнт газруудад саадгүй аялахын тулд тодорхой бүс нутгуудад нэвтрэх зөвшөөрөл зайлшгүй шаардагддаг.

 Тухайлбал, Баян-Өлгий аймагт байрлах байгалийн цогцолборт газар болох Алтай Таван Богд, Хотон, Хурган нуур, Шивээт хайрхан, Даян, Ёлт, Чихэртэй, Бага Түргэний хүрхрээ зэрэг бүс нутаг хилийн зурваст хамаардаг учир тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд л аялах боломжтой байдаг.

Өмнө нь иргэд энэ зөвшөөрлийг Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар анги дээр биечлэн очиж авдаг байсан бол одоо E-Mongolia цахим системээр дамжуулан хүсэлтээ илгээж, зөвшөөрлөө авах боломжтой боллоо.

E-Mongolia системээр дамжуулан уг зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрдсэн цагаас хойш нийт 601 иргэн амжилттай хүсэлтээ илгээн зөвшөөрлөө аваад байна. Энэ нь тус үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг харуулж буй тод жишээ юм.

Иргэд хэрхэн зөвшөөрлөө цахимаар авах вэ?

  1. Та www.e-mongolia.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  2. “Үйлчилгээнүүд” хэсгээс “Нийслэл, аймаг” цэсийг сонгоно.
  3. “Баян-Өлгий аймаг”-ийн үйлчилгээнүүдээс “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох” үйлчилгээг сонгоно.
  4. Гарч ирсэн маягтуудыг үнэн зөв бөглөж, хүсэлтээ илгээнэ.

Анхаарах зүйл: Уг зөвшөөрөл нь зөвхөн веб портал хувилбараар авах боломжтой бөгөөд мобайл аппликэйшнээр авах боломжгүй. Мөн хүсэлт гаргахдаа очих газар, зорчих хугацаа зэрэг мэдээллийг бичих шаардлагатай.

Аялахад амар, зөвшөөрөл авахад E-Mongolia таны аяллыг илүү хялбар болгоно

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 20 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 32 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 11 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 20 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 29 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 35 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 53 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 13 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 19 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 24 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 29 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 49 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 36 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 20 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top