x

Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ

Индонезийн зүүн нутагт орших Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрсний улмаас Бали арал руу ирэх, буцах олон арван нислэгийг цуцалсан тухай theguardian.com мэдээллээ.

Мягмар гарагт орон нутгийн цагаар 17:35 цагийн үед дэлбэрэлт болж, галт уулын үнс нурам уулын оргилоос 10 мянган метрийн өндөрт цацагдсан байна. Энэ галт уул нь Бали арлаас зүүн зүгт, аялал жуулчлал өндөр хөгжсөн Флорес арал дээр оршдог.

Галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан Индонезийн эрх баригчид аюулын түгшүүрийг хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшинд хүргэсэн ч хүний амь эрсэдсэн, байшин барилгууд эвдрэн сүйрсэн талаар одоогоор мэдээлэл ирээгүй байна.

Нислэгийн цуцлалтууд

Үнс нурам агаарт тархсаны улмаас хэд хэдэн агаарын тээврийн компани нислэгээ цуцалжээ:

  • Virgin Australia компани Брисбен, Мельбурн хотуудаас Балиг чиглэсэн нислэгүүдээ цуцалсан.
  • Jetstar компани Австралиас Балиг чиглэсэн өглөөний 4 нислэгээ цуцалсан.
  • Qantas компани нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.
  • Балигийн олон улсын нисэх онгоцны буудлын цахим хуудсанд бичсэнээр, Энэтхэгийн Air India, Сингапурын TigerAir, Хятадын Juneyao Airlines, Малайзын AirAsia агаарын тээврийн компаниуд ч нислэгүүдээ зогсоосон байна.

Бали арал дахь олон улсын Нгурах-Рай нисэх онгоцны буудал ердийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ч галт уул дэлбэрснээс шалтгаалан зарим нислэгийг цуцалсан бөгөөд энэ нь нислэгийн чиглэл, агаарын тээврийн компаниудаас шалтгаална гэдгийг нэрээ хэлэхийг хүсээгүй нисэх буудлын ажилтан ярьжээ.

Левотоби Лаки-Лаки галт уул өнгөрсөн оны 11 дүгээр сард ч дэлбэрч байсан бөгөөд үүний улмаас хүмүүс амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, Балиг чиглэсэн олон улсын олон арван нислэгийг цуцалж байсан түүхтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 2 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 4 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 5 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 7 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 11 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 13 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 15 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 38 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 46 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 47 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 50 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 52 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 57 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 58 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 0 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 59 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 0 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 0 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 2 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top