x

Б.Цэрэн: Дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийлгэх иргэдийн идэвх муу байна

Шадар сайд, Хотын дарга нар дархлаажуулалтын цэгт ажиллалаа

Шадар сайд С.Амарсайхан болон Хотын дарга Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн VII хорооны 73 дугаар цэцэрлэгт байрлах дархлаажуулалтын цэгт ажиллав.

Өчигдөрөөс сургуулиудад эцсийн халдваргүйжүүлэлт хийж, дархлаажуулалтын цэгүүдийг цэцэрлэгүүд рүү шилжүүлжсэн байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Дөрөвдүгээр сарын 23-нд хамгийн олон буюу 11140 хүнийг вакцинжуулсан. II тун өнгөрсөн баасан гаригт эхэлсэн ч иргэдийн идэвх муу байна. Дүүргийн өрхийн эмнэлгүүд 1413 хүнд хяналт тавьж байгаа. Тандалт, судалгаа, хариу арга хэмжээний 10 баг ажиллаж байна. Өчигдөр гэхэд 66 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, 66 хүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. Өнөөдөр 113 хүн шинээр халдвар авсан. Дүүргийн харьяаллын 472 хүн эмнэлэгт хэвтэж, гэрээр 464 хүн эмчлүүлж байна. Ойрын хавьтал 1261 хүн хяналтад байгаа. Дүүргийн хэмжээнд нийт 6386 хүн халдвар авсан” хэмээн ярилаа. Түүнчлэн эмнэлгийн ор дүүргийн хэмжээнд хүрэлцээтэй байгаа гэнэ. Иргэдийн хувьд гэртээ эмчлүүлэх хүсэлтэй байгаа ч хүндэрч эмнэлэгт ирэх нь олон байгааг мөн хэлж байлаа.

Шадар сайд С.Амарсайхан “Нийслэлчүүд вакциндаа сайн хамрагдаж байгаа. Нийслэл, дүүргийн удирдлагууд маш сайн ажиллаж байна” гэсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дүүрэг, хорооны удирдлагууд зохион байгуулалтыг сайн хийж, иргэддээ хүрч, вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг мөн сайн хийх чиглэл өгсөн” гэлээ.

Мөн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг иргэдийн вакцины хамрагдалттай уялдуулж нээхээр төлөвлөж байгааг онцлов.

Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ахмад настай 2400 гаруй хүн вакциндаа хамрагдаад байна. Одоо 4000 гаруй хүн хамрагдах дутуу байгааг 14 хоногт багтаан дуусгахаар зорьж, ажиллаж байгааг хэллээ.

Мөн Хотын даргаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд өнгөрсөн бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн менежерүүдтэй онлайн сургалт хийж, тусгаарлалтад байгаа иргэдийн хяналт, эмнэлгийн тусламжийг өгөөжтэй, чанартай хүргэх, идэвхжүүлэх сургалт хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Номтойбаяр: Урвагчидтай мөр зэрэгцэн суухгүй 7 цаг 27 мин Гадаад иргэнийг орон байраар хангасан иргэн, ААН, байгууллага 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй 7 цаг 32 мин ЭЕШ-ын шалгуулагчийн мэдээллээ "И Монгол"-оос авах боломжтой 7 цаг 49 мин Алтай Таван Богд явах хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг "И Монгол"-оос аваарай 7 цаг 56 мин Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ, гол мөрний үерийн усны түвшинг "И-Монгол"-оос 8 цаг 5 мин Эм улиасны унгарилыг багасгах ажлыг Улаанбаатарт эрчимжүүлж байна 8 цаг 31 мин Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ 8 цаг 32 мин “Лос-Анжелес Лейкерс” багийн хяналтын багцыг 10 тэрбум доллараар худалдлаа 8 цаг 33 мин Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага 2024 оны УИХ-ын сонгуулийн ажиглалтын үр дүнгээ танилцууллаа 8 цаг 34 мин Хятадын шинэ сансрын хөлөг "Мэнжөү" Сар руу нисэхэд бэлэн болж байна 8 цаг 35 мин УИХ-ын Чуулган: Хот байгуулалт, хууль тогтоомжийн төслүүд болон Төрийн албаны зөвлөлийн гишүүний томилгоог хэлэлцлээ 8 цаг 36 мин Онцгой байдлын ерөнхий газар ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цаг 36 мин Увс аймагт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг барагдуулах талаар хэлэлцлээ 8 цаг 37 мин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдлаа 8 цаг 39 мин НӨАТ-ын хувь хэмжээг 5% болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 8 цаг 40 мин П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодохоор хуулийн төсөлд тусгасан 11 цаг 21 мин Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 27 мин Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 11 цаг 30 мин Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Патрик Пикер Ума ТеТег хүлээн авч уулзлаа 11 цаг 37 мин Б.Солонгоог Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ 11 цаг 42 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч...
Top