x

Нийслэлийн 30 байршилд шинээр барилгажуулах төслийг сонгон шалгаруулна

Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны жагсаалтад орсон дараах барилгуудын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.

БАГЦ

БАЙРШИЛ

1

БГД-01

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1,32 га

2

БГД-02

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1,38 га

3

БГД-09

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27 дугаар байр, нийт 0,64 га

4

БГД-10

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр,

нийт 1,6 га

5

БЗД-02

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Цэргийн 21, 22 дугаар байр, нийт 0,39 га 

6

БЗД-05

   Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в байр, нийт 0,13 га

7

БЗД-06

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр, 0.31 га

8

БЗД-07

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, нийт

0.21 га

9

БЗД-10

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Оффицерүүдийн 1, 2, 3 дугаар байр, 0.34 га

10

БЗД-11

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр,
нийт 1,23 га

11

БЗД-14

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар байр, нийт 0,26 га

12

ХУД-06

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байр, нийт 0,52 га

13

ХУД-08

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байр, нийт 0,26 га

14

ХУД-09

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр, нийт 0,2 га

15

ХУД-11

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны

20 дугаар байр, нийт 0,26 га

16

ХУД-13

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр, нийт 0,15 га

17

СХД-01

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-1, Ст-2, Ст-3 дугаар байр, нийт 0,84 га

18

СХД-02

   Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-4, Ст-5 дугаар байр, нийт 0,64 га

19

СХД-03

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27 га

20

СХД-04

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 1, 2, 3 дугаар байр нийт 0,79 га

21

  СХД-05

   Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, нийт 0,19 га

22

СХД-06

   Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр, нийт 0,32 га

23

СХД-07

   Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А дугаар байр, нийт 0,16 га

24

СХД-08

   Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Махны 16 дугаар байр, нийт 0,05 га

25

СХД-09

   Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 1-12, 2-12 дугаар байр, нийт 0,64 га

26

СХД-10

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 76-1, 76-2 дугаар байр, нийт 0,68 га

27

СХД-11

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-20 дугаар байр, нийт 0,2 га

28

СХД-12

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0,48 га

29

СХД-13

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 1-36, 2-36 дугаар байр, нийт 1,0 га

30

СБД-01

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1,56 га

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ албан бичгээр ирүүлэх бөгөөд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. Нийслэлийн төрийн сан банк: УБ, Хот байгуулалт, хөгжлийн газар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичсэн байна.

Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, Хот байгуулалт, хөгжлийн газар, 13 давхрын 1308 тоотод хүлээлгэн өгөх бөгөөд тухайн өдрийн 16:30 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга

  2. 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт

  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт

  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/

  5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/

  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт

  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө

  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.

  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж - 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарьд ордон” 13 давхар 1308 тоот болон 11-315319 дугаар, /ажлын цагаар/, https://home.uda.ub.gov.mn/ вэб хуудаснаас авах боломжтой.

ХОТ БАЙГУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Номтойбаяр: Урвагчидтай мөр зэрэгцэн суухгүй 7 цаг 31 мин Гадаад иргэнийг орон байраар хангасан иргэн, ААН, байгууллага 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй 7 цаг 36 мин ЭЕШ-ын шалгуулагчийн мэдээллээ "И Монгол"-оос авах боломжтой 7 цаг 53 мин Алтай Таван Богд явах хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг "И Монгол"-оос аваарай 8 цаг 0 мин Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ, гол мөрний үерийн усны түвшинг "И-Монгол"-оос 8 цаг 9 мин Эм улиасны унгарилыг багасгах ажлыг Улаанбаатарт эрчимжүүлж байна 8 цаг 35 мин Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ 8 цаг 36 мин “Лос-Анжелес Лейкерс” багийн хяналтын багцыг 10 тэрбум доллараар худалдлаа 8 цаг 37 мин Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага 2024 оны УИХ-ын сонгуулийн ажиглалтын үр дүнгээ танилцууллаа 8 цаг 38 мин Хятадын шинэ сансрын хөлөг "Мэнжөү" Сар руу нисэхэд бэлэн болж байна 8 цаг 39 мин УИХ-ын Чуулган: Хот байгуулалт, хууль тогтоомжийн төслүүд болон Төрийн албаны зөвлөлийн гишүүний томилгоог хэлэлцлээ 8 цаг 40 мин Онцгой байдлын ерөнхий газар ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цаг 41 мин Увс аймагт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг барагдуулах талаар хэлэлцлээ 8 цаг 41 мин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдлаа 8 цаг 43 мин НӨАТ-ын хувь хэмжээг 5% болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 8 цаг 44 мин П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодохоор хуулийн төсөлд тусгасан 11 цаг 25 мин Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 31 мин Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 11 цаг 34 мин Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Патрик Пикер Ума ТеТег хүлээн авч уулзлаа 11 цаг 41 мин Б.Солонгоог Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ 11 цаг 46 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч...
Top