x

ФОТО: Таван эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээлээ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны Хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны Тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

“Эрдэмтэн судлаачид аа,

Академич цол хүртэгсэд ээ,

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож буй бол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өчигдөр болж өнгөрлөө.

Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлье.

2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон.

Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:

  1. Физикч, математикч Жавын Даваасамбуу

  2. Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад

  3. Биологич Жадамбаагийн Норовсүрэн

  4. Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр

  5. Түүхч Цэдэндамбын Батбаяр нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олгож байна.

Судалгаа шинжилгээ, бүтээлээрээ шалгаран, эрдэмтдийн дундаас сонгогдон “Академич” хэргэмийг хүртэж байгаа эрдэмтдэдээ баяр хүргэж, үйлс бүтээл арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хурдтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд Монгол Улс, монголчууд амжилттай оршихын үндэс нь шинжлэх ухааны ололт амжилтыг эзэмших, инновац, шинэлэг нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх юм. Бүтээмжийг дээшлүүлэх шинэ ололт, техник технологийн оновчтой шийдлийг гаргаж байдаг эрдэмтэд, судлаачдын үүрэг энд асар их байдаг юм.

Өнөөдөр академич болж байгаа эрдэмтэн судлаач бүр өөрийн салбарт онолын шинэ дүгнэлт судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулсан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн, эрдэмтэд судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна.

Монголын нийгэмд тулгарч байгаа нэг чухал асуудал бол шинжлэх ухааны байгууллагуудыг орчин үеийн нөхцөлд зохицсон бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтад шилжүүлэх, эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээ хийх, турших, амьдралд нэвтрүүлэх боломжийг бүрэн олгосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх болоод байна. Үүнийг хийж амжуулахад “Академич” гэх эрхэм цолыг хүртсэн Та бүхний оролцоо их байх ёстойг санаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсье.

Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын эрдэм судлал цэгцтэй хөгжиж, өргөжин дэлгэрэх болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Номтойбаяр: Урвагчидтай мөр зэрэгцэн суухгүй 7 цаг 56 мин Гадаад иргэнийг орон байраар хангасан иргэн, ААН, байгууллага 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй 8 цаг 2 мин ЭЕШ-ын шалгуулагчийн мэдээллээ "И Монгол"-оос авах боломжтой 8 цаг 18 мин Алтай Таван Богд явах хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг "И Монгол"-оос аваарай 8 цаг 25 мин Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ, гол мөрний үерийн усны түвшинг "И-Монгол"-оос 8 цаг 34 мин Эм улиасны унгарилыг багасгах ажлыг Улаанбаатарт эрчимжүүлж байна 9 цаг 0 мин Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ 9 цаг 1 мин “Лос-Анжелес Лейкерс” багийн хяналтын багцыг 10 тэрбум доллараар худалдлаа 9 цаг 2 мин Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага 2024 оны УИХ-ын сонгуулийн ажиглалтын үр дүнгээ танилцууллаа 9 цаг 3 мин Хятадын шинэ сансрын хөлөг "Мэнжөү" Сар руу нисэхэд бэлэн болж байна 9 цаг 4 мин УИХ-ын Чуулган: Хот байгуулалт, хууль тогтоомжийн төслүүд болон Төрийн албаны зөвлөлийн гишүүний томилгоог хэлэлцлээ 9 цаг 5 мин Онцгой байдлын ерөнхий газар ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цаг 6 мин Увс аймагт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг барагдуулах талаар хэлэлцлээ 9 цаг 7 мин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдлаа 9 цаг 8 мин НӨАТ-ын хувь хэмжээг 5% болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 9 цаг 9 мин П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодохоор хуулийн төсөлд тусгасан 11 цаг 51 мин Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 56 мин Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 11 цаг 59 мин Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Патрик Пикер Ума ТеТег хүлээн авч уулзлаа 12 цаг 6 мин Б.Солонгоог Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ 12 цаг 11 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч...
Top