x

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнийг Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс хийв.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн Засаг дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 87.8 хувь байна” гэлээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг дөрөв дэх удаагаа ариутгаад байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, Улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “1545 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийсэн. Бид зөвлөн туслах байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа ч халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа тохиолдол олон байна. Өчигдөр гэхэд 96 зөрчил илэрснээс 80-ыг нь газар дээр нь арилгууллаа. Гуравдугаар сарын 30-наас нийслэлийн есөн дүүрэг, тэр дундаа төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, тоглоомын талбай зэргийг мананцар үүсгэгч машинаар дөрөв дэх удаагаа ариутгаад байна. Долдугаар сарын 1-н хүртэл ариутгалын ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргасан” гэв.

Модыг технологийн дагуу тарьж, арчилгааг анхаарах хэрэгтэй

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Үндэсний мод тарих өдрийн хүрээнд мод тарих ажил хийж, БОАЖЯ-тай хамтран өрх бүрд мод тарьж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэсэн  бол Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хан-Уул дүүргийн 15 га-д 30 мянган тарьц, суулгац суулгана. Баянзүрх дүүрэгт 45 га-д ойн зурвас байгуулах, ойжуулах ажил эхэлсэн” хэмээн хэллээ. Хотын дарга нэг удаа мод тариад орхих биш, технологийн горимыг алдахгүй, мөн усалгаа, арчилгаанд сайтар анхаарч байхыг санууллаа. Мөн “Нүхэн жорлонгийн стандартад нийцсэн технологи нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, хөрсний бохирдолгүй, тэжээлийн бордоо болгож байгаа ОХУ-ын Буриадын туршлагыг судал. Үүнийг эрчимжүүлэхэд хэдий хугацаа, ямар хэмжээний төсөв хэрэгтэй байгааг тодорхой судалж, шуурхай нэвтрүүлэх хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудыг өөрийнхөө гэр оронд анхаардаг шигээ хотдоо анхаарч, хийж байгаа ажилдаа сэтгэлтэй хандахыг хүссэн юм. Мөн “Зүлэгжүүлэх, ойжуулах, Улаанбаатар хотыг ногоон болгоход та бүхний хичээл, зүтгэл чухал. Наадмын дараа маргааш гэдэг. Одооноос бэлтгэл ажлаа сайтар хангаарай” гэв.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд үүрэг өглөө. Тухайлбал, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин болгох, нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, санал боловсруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлох, холбоос зам болон явган зорчигчдын хөдөлгөөн зохион байгуулалт, орц, гарцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлуудыг эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Мөн зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийх, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах ажлуудыг зохион байгуулахыг даалгалаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохыг хориглосон газар болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн зөрчлийг арилгаж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайг хашаалж, хайс, хашлага, татсаныг чөлөөлж байгаа. Иймээс Хотын дарга нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгч болон иргэдийг хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцож, үүнтэй холбоотой мэдээллийг нээлттэй уламжилж, мэдээлэхийг уриаллаа. Мөн “Сануулаад болохгүй бол сахилгын арга хэмжээ авах хэрэгтэй. Нураагаад байхад малын хашаа барьж байгаа мэт хашаа татаж байна. Түүхт Улаанбаатар хот маань ийм байж болохгүй. Сануулж, бүр болохгүй бол хуулийн хүрээнд арга хэмжээ ав. Гэхдээ “Хотын дарга арга хэмжээ ав гэсэн” гээд торгоод байж болохгүй. Ёс зүйтэй байх хэрэгтэй. Иргэдээ сайн уриалж, мэдээлэл хүргэ” гэсэн юм.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайд тохижилтын ажлуудыг хийлгэхийг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Номтойбаяр: Урвагчидтай мөр зэрэгцэн суухгүй 8 цаг 13 мин Гадаад иргэнийг орон байраар хангасан иргэн, ААН, байгууллага 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй 8 цаг 19 мин ЭЕШ-ын шалгуулагчийн мэдээллээ "И Монгол"-оос авах боломжтой 8 цаг 35 мин Алтай Таван Богд явах хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг "И Монгол"-оос аваарай 8 цаг 43 мин Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ, гол мөрний үерийн усны түвшинг "И-Монгол"-оос 8 цаг 51 мин Эм улиасны унгарилыг багасгах ажлыг Улаанбаатарт эрчимжүүлж байна 9 цаг 18 мин Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ 9 цаг 19 мин “Лос-Анжелес Лейкерс” багийн хяналтын багцыг 10 тэрбум доллараар худалдлаа 9 цаг 20 мин Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага 2024 оны УИХ-ын сонгуулийн ажиглалтын үр дүнгээ танилцууллаа 9 цаг 20 мин Хятадын шинэ сансрын хөлөг "Мэнжөү" Сар руу нисэхэд бэлэн болж байна 9 цаг 21 мин УИХ-ын Чуулган: Хот байгуулалт, хууль тогтоомжийн төслүүд болон Төрийн албаны зөвлөлийн гишүүний томилгоог хэлэлцлээ 9 цаг 22 мин Онцгой байдлын ерөнхий газар ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цаг 23 мин Увс аймагт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг барагдуулах талаар хэлэлцлээ 9 цаг 24 мин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдлаа 9 цаг 25 мин НӨАТ-ын хувь хэмжээг 5% болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 9 цаг 26 мин П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодохоор хуулийн төсөлд тусгасан 12 цаг 8 мин Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 13 мин Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 12 цаг 16 мин Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Патрик Пикер Ума ТеТег хүлээн авч уулзлаа 12 цаг 23 мин Б.Солонгоог Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ 12 цаг 28 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч...
Top