x

Монголчуудын 42,4 хувь нь D витамины дутагдалтай байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа, Г.Тэмүүлэн нар болон НҮБ-ын Хүн амын сан, ХХААХҮЯ, Нийгмийн эрүүл мэндийн газар, хүнсний салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар танилцуулахдаа, манай улсын иргэдийн хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, амин дэмийн хэрэглээ хоногийн тундаа хүрэхгүй байгаа, тухайлбал хүн амын 7.4 хувь нь иодын, 21.4 хувь нь төмрийн, 32.4 хувь нь витамин А-гийн, 42.4 хувь нь витамин Д-ийн дутагдалтай байгааг онцлов.
Дараа нь салбарын судлаачид зарим судалгааны үр дүнгээсээ танилцуулсан юм. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ц.Зууннаст илтгэлдээ, монголчуудын хоол, хүнсний нэр төрөл цөөн төдийгүй бичил шимт бодисын хэрэглээ өрхийн орлого, суурьшил, амьдарч буй бүс нутаг болон нас хүйсээс хамаарахгүйгээр хангалтгүй байгааг дурдаад хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа 70,7 хувь нь хадгалах хугацааг нь хардаг боловч шимт бодисын мэдээллийг 2.5-хан хувь нь анзаардаг байна гэлээ.

Судлаачид цаашид хүнсийг баяжуулж хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг дэмжихийн зэрэгцээ энэ нь дэлхий дахинд төдийгүй Монголд шинэ зүйл биш болохыг тэмдэглэв. Манай улсын хувьд 1990-ээд оны эхнээс давсыг иоджуулж хэрэглэснээр хүн амын дунд 30 хувьд хүрээд байсан бамбай, бахлуурын өвчлөлийг бууруулж, өнөөдөр 7,8 хувьд хүргэсэн байдаг. Түүнчлэн судлаач Г.Эрдэнэжаргал өнөөдөр 14 орон сүүг, 85 орон гурилыг, 27 орон ургамлын тосыг, 130 орон давсыг баяжуулан хэрэглэж байгааг дурдав.

Үйлдвэрлэгчдийг төлөөлж, “Сайн” сүүг Д амин дэмээр баяжуулан үйлдвэрлэж буй “АПУ дейри”, “Хурх” гурил үйлдвэрлэж буй “Хангай миллс” компаниуд туршлага, өнөөгийн байдлаа танилцуулсны дараа оролцогчид санал зөвлөмж хэлж, УИХ-ын гишүүд болон илтгэгчдээс асуулт асууж, хариулт авав.

Үйлдвэрлэгчдийн хувьд хуулийг гаргахаасаа өмнө нэг талаас үйлдвэрлэлийн арга технологи, хяналтын асуудлыг сайтар судалж, олон улсын лаборатори бий болгох, нөгөө талаас салбар тус бүрийн онцлог, түүхий эдийн нөөц, өрсөлдөөн, импортын нөхцөл байдлыг харгалзаж, хувийн салбарын өсөлтийг боомилохгүйгээр зохицуулалт хийх нь чухал байгааг хэлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 51 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 52 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 52 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 53 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 54 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 55 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 56 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 57 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 57 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 58 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 59 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 1 цаг 0 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 1 цаг 1 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 1 цаг 2 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 1 цаг 3 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 1 цаг 4 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 1 цаг 4 мин Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв 1 цаг 6 мин Туркт болох Орос–Украины хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцоно 1 цаг 7 мин Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таалал төгслөө 1 цаг 8 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б... Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэ... Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе”... Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр...
Top