x

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийг сэргээх хугацааг илүү ойртуулахын тулд бодлогын дараагийн алхамдаа шилжиж байна

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

-Энэ оны макро эдийн засаг ямар байх талаар ярилцлагаа эхлүүлье. Засгийн газар, Монголбанк хамтран эдийн засгийг сэргээх тѳлѳвлѳгѳѳг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?

-2021 он гадаад орчин талаас маш эерэг дүр зурагтай эхэлж байна. Экспортын гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт болон үнэ сайн байснаар Нэг дүгээр сард гадаад худалдааны тэнцэл 181 сая ам.долларын ашигтай байв. Энэ нь дэлхийн эдийн засаг энэ онд сэргэх, ялангуяа худалдааны гол түнш Хятадын эдийн засаг хурдтай ѳсч байгаатай холбоотой (Олон улсын байгууллагуудын сүүлийн тѳсѳѳллѳѳр дэлхийн эдийн засаг 2021 онд 5% орчим, Хятадын эдийн засаг 8% орчим ѳсѳх хүлээлттэй).

Дэлхийн эдийн засаг өнгөрсөн оны 2 дугаар хагаст сэргэсэн, вакцинжуулалт эхэлснээр вирусын халдвар олон улсад буураад эхэлсний зэрэгцээ эдийн засгаа идэвхжүүлэх том багц хѳтѳлбѳрүүд хүлээгдэж байгаа нь ийнхүү ѳѳдрѳг тѳсѳѳллийг бий болгоод байна. Харин дотоод эдийн засгийн хувьд Ковид 19-ийн сѳрѳг нѳлѳѳллѳѳр олон салбарт бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдмал, санхүүгийн салбарт зээл агшилттай, ажил эрхлэлт болон орлогод сѳрѳг үр дагавар нь мэдрэгдэж байна.

Эдийн засгийн идэвхжлийг дагаад сүүлийн саруудад инфляц 2% орчимд буюу Тѳв банкны зорилтоос нэлээд доогуур байв. Иймд, уналт цааш гүнзгийрч асуудал хурцдахаас сэргийлэн хэрэгжүүлж буй бодлогынхоо дараагийн алхамыг хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд ч яг одоо, бизнесийн идэвхжлийн сезоныг алдахгүй байх нь чухал. Энэхүү арга хэмжээний үр дүнд эдийн засгийн идэвхжлийг 2021 онд хэвийн түвшинд хүргэх, инфляцыг зорилтот 6% орчимд хүргэх болно.   

-10 их наяд тѳгрѳгийн энэхүү тѳлѳвлѳгѳѳнд Монголбанк яг ямар санхүүжилт хийж, хэрхэн оролцож байгаа вэ? Гол онцлогийг нь тайлбарлана уу.

-Энэхүү арга хэмжээ нь Ковид 19-ийн үед эрүүл мэнд, эдийн засгийн асуудлын аль нэгийг нь орхиогүй цогц бодлогын нэг бүрэлдэхүүн гэдгээрээ онцлог. Ѳѳрѳѳр хэлбэл, эдийн засгийн бодлогыг эрүүл мэндийн асуудлын шийдэлтэй хамтад нь хэрэгжүүлэх учраас илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Монголбанктай холбоотой хэсэг нь уул уурхайн бус секторт зориулсан репо санхүүжилт 2021 онд 2 их наяд тѳгрѳг хүртэл байж болох, ипотекийн зээл 700 тэрбум тѳгрѳг бѳгѳѳд үүн дээр банкуудын эх үүсвэрээр олгогдох Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай, тѳсвийн татаастай 3%-ийн хѳнгѳлттэй зээл нэмэгдэж буй.

Нэгт, эдгээр нь Тѳв банкны репо хэрэгсэл, арилжааны банкуудын илүүдэл нѳѳц, ипотекийн зээлийн тогтолцоо, Зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүгийн зах зээлд нэгэнт тогтсон дэд бүтэц, бэлэн байгаа нѳѳц бололцоонд тулгуурлах юм.

Хоёрт, 10 их няад тѳгрѳгийн нийлүүлэлт нэг дор хийгдэнэ гэсэн үг биш, 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны тѳлѳвлѳгѳѳ юм. Тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээрх нѳлѳѳг нь харгалзан мөнгөний бодлогын үндсэн зорилттой нийцтэйгээр удирдлагатай хэрэгжүүлэх бөгөөд Төв банк үүнд инструментын сонголтын бие даасан байдлаа хадгална.

Гуравт, зээлийн судалгааг тѳр хийхгүй, зээл олгодог мэргэжлийн институц арилжааны банк ѳѳрѳѳ хараат бусаар хийх тул эрсдэлийн үнэлгээ илүү оновчтой, санхүүжилт эдийн засагт ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдэд хүрч чадна гэсэн хүлээлттэй байна. Төв банкнаас үүн дээр хяналт тавьж байгаа.

-Ѳнгѳрсѳн 2020 онд эдийн засаг 5.3% агшсан нь Монголбанкны тѳсѳѳлѳлтэй маш ойрхон байв. Мѳнгѳний бодлого эдийн засагт хангалттай дэмжлэг үзүүлж чадсан уу, одоо Засгийн газартай хамтрах шалтгаан нь юу вэ?

-Ковид-19 хэдийгээр ѳнгѳрсѳн оны эхнээс дотоодод тархаагүй ч эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа (уул уурхайн салбарын экспорт, тээвэр үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа гм), зах зээлд оролцогчдын хүлээлтэд хүчтэй сѳрѳг шок үзүүлснийг онцлох нь зүйтэй. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) эхний улиралд -10.7% агшилттайгаар 2020 он эхэлсэн ч оны эцэст жилийн дүнгээр -5.3% болж эдийн засгийн агшилт саарсан нь макро тогтворжуулах бодлого тодорхой хэмжээнд үр дүнгээ ѳгсний илэрхийлэл гэж дүгнэж болно.

Монголбанк үүссэн шокын сѳрѳг нѳлѳѳллийг зѳѳлрүүлэх зорилгоор мѳнгѳний бодлогын тѳлѳвийг зѳѳлрүүлэх, зах зээл дээрх хѳрвѳх чадварыг дэмжих, зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийх, эргэн тѳлѳлтийг хойшлуулах зэрэг багц арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Ингэснээр санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хүндрэлийн үед бодит эдийн засагт ѳрх болон ААН-үүдийн санхүүгийн дарамтыг бууруулахад чухал дэмжлэг болсон.

Түүнчлэн, Ковид 19-ын хямралын үед хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилж, ханш савлах үзэгдэл нийтлэг ажиглагдсан хэдий ч Монгол төгрөгт савлагаа үүсээгүй. Хувийн болон улсын секторын томоохон дүнтэй гадаад өр (ХХБ 500 сая ам.доллар, Мазаалай болон Чингис бондын дахин санхүүжилт) эргэн төлөлт шийдвэрлэгдсэн 2020 онд 23 тонн алт худалдан авч, валютын нөөцөө өсгөж чадсан байна. Одоо харин вирус дотоодод халдварлан бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх сѳрѳг нѳлѳѳлѳл нь ихэссэн үед тархалтын эрсдлийг бууруулах арга хэмжээг эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй уялдуулан хийж байж үр дүнд хүрнэ. 

-Мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляц нэмэгдэж, тѳгрѳгийн ханш унах дарамт үүсэхгүй юу? Энэ нь эдийн засагтаа сѳрѳг нѳлѳѳтэй байхгүй юу гэдэг асуулт түгээмэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Эдийн засагт идэвхжил сул, инфляц 2%, импорт саарч харин валютын нѳѳц $4.5 тэрбум байгаа, гадаад орчинд эерэг салхи сэвэлзэж, манай экспортын үнэ өсч байгаа энэ үед ханш санаа зовоох асуудал бус, харин эдийн засгаа сэргээх нь чухал юм. Үүний тулд одоо саараад байгаа санхүүгийн зуучлалыг идэвхжүүлэх, ингэхдээ эрсдлийг хуваалцах олон улсын түгээмэл туршлагыг ашиглаж бодлогын хувьд дараагийн алхамд шилжиж байна.

Монголбанк мэдээж энэхүү тѳлѳвлѳгѳѳг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн үзүүлэлтүүдээ анхааралтай хянаад явна. Зээлийн нийлүүлэлт нэмэгдэн хэвийн түвшинд хүрээд, эдийн засаг сэргээд халах дохио бий болоод тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээр хэт дарамт үүсээд эхэлбэл мѳнгѳний бодлого болон санхүүгийн зохицуулалтын хэрэгслүүдээрээ удирдаад тогтвортой байдлаа хадгалаад явна.   

-Бодлогын хүү 6% хэт өндөр байна уу? Зээл агшиж, Төв банкны үнэт цаасны хэмжээ өндөр байгаа нь үүнтэй холбоотой юу? Гадны зарим Төв банкууд шиг хүүг 0% руу бууруулахгүйгээр эдийн засгийг сэргээх энэ төлөвлөгөө амжилтанд хүрэх үү? 

-Ковид 19-тэй холбоотой бизнесийн орчны тодорхой бус байдал, зах зээл дээрх эрсдэлээс голлон шалтгаалаад банкны системийн зээлийн нийлүүлэлт агшилттай, ТБҮЦ хуримтлагдах хандлагатай байгааг онцлох нь зүйтэй. Харин хүүний түвшин бол гол шалтгаан биш юм. Төгрөгийн өгөөж, үнэ цэнийг тогтвортой байлгах нь Монголбанкны үүрэг, иймд суурь хүүг хэт бага түвшинд хүргэх нь оновчтой бус юм. 

Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Хэдийгээр бодлогын хүүг 11%-аас 6% болгон бууруулж, дагаад зээлийн жигнэсэн дундаж хүү түүхэн доод түвшин 14% руу буурсан боловч зээлийн эрэлт эдийн засаг хэвийн үетэй харьцуулахад сул хэвээр байна. Нѳгѳѳ талаас эдийн засгийн агшилттай, зээлийн эрсдэл өндөр орчинд банкуудын болгоомжлол нэмэгдсэнээр зээлийн нийлүүлэлт буурч ТБҮЦ хуримтлагдах хандлага санхүүгийн секторт ажиглагдаж буй. Улмаар Ковид-19-ийн өмнөх хэвийн жилүүдэд дотоод эрэлтийг тэтгэж байсан гол хөдөлгүүр болох өрхийн хэрэглээний өсөлт саарч, бизнесийн хөрөнгө оруулалт агшсанаар нийт эрэлт суларч, эдийн засгийн идэвхжил унах процесс явагдлаа.

Иймд, эдийн засгийг сэргээх, өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд Засгийн газрын халамж тэтгэмж, хөрөнгө оруулалтаас гадна өрхийн ажил эрхлэлт, хувийн секторын хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал байна. Одоогийн төлөвлөгөөний хүрээнд зөвхөн санхүүжилтээс гадна халдвар хамгааллын илүү тодорхой шинэ дүрэм, вакцинжуулалт, зээлийн батлан даалт зэрэг багтаж байгаа нь зээлийн тасалдал үргэлжлэх эрсдэл үүсгээд байсан тодорхой бус байдлыг бууруулж, асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нѳлѳѳлнѳ гэж харж байна. 

-Олон нийтийн дунд үүсээд байсан ”мѳнгѳ хэвлэх вий”, “эдийн засгаа улам дордуулах вий” гэдэг болгоомжлол үүссэн. Тэгэхээр таны тайлбараас ийм эрсдэл байхгүй нь ойлгогдлоо. Зөв үү?

-Эдийн засгийг сэргээх энэхүү тѳлѳвлѳгѳѳ нь Ковид 19-ийн үеийн уналтыг зѳѳлрүүлэх, бодлогын зохистой байдлыг хадгалж, улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байлгах  зорилтоос мэдээж хазайхгүй. Харин ч бодлогын үр дүнтэй байдлыг дээшлүүлж өдийг хүртэл бий болгосон үр дүнгээ улам сайжруулах л зорилготой. “Мѳнгѳ хэвлэх” тухайд бол энэ ойлголт мэргэжлийн бус агуулгаар түгээмэл хэрэглэгддэг нь ажиглагддаг. Мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах буюу эмиссийн үйл ажиллагаа нь Тѳв банкны хуулиар ногдсон, ѳдѳр тутам хийгддэг үйл ажиллагаа юм. Эдийн засагт эргэлдэж буй бэлэн мөнгө буюу гүйлгээнд байгаа мөнгө 800-900 тэрбум төгрөг орчимд сүүлийн 5 жил хадгалагдаж, нийт мөнгөнд эзлэх хувь 7 хувиас 4-5 хувь болж буураад байна.

Монголбанк иргэд, ААН, санхүүгийн байгууллагуудын хэрэгцээнд тохируулж шинэ мөнгөн дэвсгэртийг нийлүүлж, татдаг бөгөөд сүүлийн жилүүдэд цахим гүйлгээ нэмэгдэж, харин бэлэн мѳнгѳний хэрэгцээ буурах хандлагатай байна. Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө нь арилжааны банкуудын Төв банкин дээр хуримтлагдсан илүүдэл нѳѳцийг зах зээлийн механизмаар эдийн засагт нийлүүлэх хѳшүүрэгт голлон тулгуурлаж байгааг дахин онцолъё.

Монголбанк уламжлалт арга хэрэгслүүд, санхүүгийн салбарт байгаа нөөц бололцоог илүү үр дүнтэй ашиглаж, харин эдийн засагт сѳрѳг нѳлѳѳлѳл үзүүлэх эрсдэлтэй тѳсвийн шинж чанартай арга хэмжээг хязгаарлах бодлогыг баримталж байна. Зөвхөн Цар тахлын хуулийн хүрээнд алтны санхүүжилтийг урьдчилж олгох, ипотекийн зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулсан тул шинэ зээлийн эх үүсвэрийг ирээдүйн санхүүжилтээсээ олгох зэрэг тохиргоог л хийнэ. Эдгээр нь цаг хугацааны нийцгүй байдлаас зайлсхийж эдийн засгийн дунд урт хугацаанд тогтвортой байдлыг хангах, бодлогын ѳгѳѳж нь зардлаасаа ѳндѳр байснаар нийт дүнгээрээ нийгмийн сайн сайхан байдалд эерэг нөлөөтэй байх зэрэг макро  бодлогын суурь зарчмуудыг хангаж ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 11 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 13 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 14 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 14 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 15 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 16 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 17 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 19 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 16 цаг 57 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 4 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 21 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 33 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 17 цаг 39 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 36 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 19 цаг 36 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 19 цаг 37 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 19 цаг 38 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 19 цаг 38 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 19 цаг 39 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 19 цаг 39 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top