x

Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой

Нэг шүүгч л ёс зүйн алдаа гаргахад тэр салбарын нэр хүнд сэвтчих гээд байдаг эмзэг салбар. Гэвч цөөн хэдэн шүүгчийн ёс зүйн алдаанаас болж хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог бүхэлд нь харлуулж болохгүй!

Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай шүүгчийн ёс зүйн тухай ярилцлаа.


-Цахим орчинд нэр бүхий шүүгч, АТГ-ын ажилтнуудын хоёр ч бичлэг  цацагдлаа шүү дээ. Тэгэхээр бичлэгт гарснаар шүүгч, өмгөөлөгч, АТГ-ын байцаагчид хоорондоо нийлж наргисан байдалтай байгааг хэр зохистой үйлдэл гэж та харж байна вэ?

-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж зүйр үг бий. Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын нэр хүндэд халтай л юм болж байна. АТГ-ын албан хаагчдын ёс зүйн дүрэм гэж бий. Энэхүү дүрмийг зөрчсөн эсэхийг АТГ-ын Дотоод хяналт шалгалтын алба шалгаж, ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхэд албан ёсны хариултыг өгөх ёстой байх. Авлигын эсрэг хуульд зааснаар албан хаагчдын ёс зүйн дүрмийг АТГ-ын дарга баталдаг. Ер нь хууль болон ёс зүйн дүрмээ хэр сайн сахин биелүүлэхээс төрийн албан хаагчдын нэр хүнд, тухайн байгууллагын нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал тодорхойлогддог.

Гэхдээ төрийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс болж бүтэхээ байчихсан гэж бодохгүй л байна. Хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан, мэргэжлийн ур чадваргүй хүмүүстэйгээ зохих түвшинд нь хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт “Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг.

-“Шүүгчид ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй” гэж иргэд цахим орчинд шүүмжилсээр байнаЭнэ үйл явдал нь шүүх байгууллагын нэр хүндэд халтай юуХэрхэн сөргөөр нөлөөлөх вэ?

-Шүүх эрх мэдэл бол ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа байх ёстой юм. Шүүгч бол нэг талаас хараат бус байх ёстой. Нөгөө талаас шүүхийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж бий. Нэг шүүгч л ёс зүйн алдаа гаргахад тэр салбарын нэр хүнд сэвтчих гээд байдаг эмзэг салбар. Гэвч цөөн хэдэн шүүгчийн ёс зүйн алдаанаас болж хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог бүхэлд нь харлуулж болохгүй. Учир нь шүүх эрх мэдлийн салбар бол Үндсэн хуульт төрийн нэг тулгуур багана юм. Ирээдүйд сайн шүүгч, прокурор, өмгөөлөгч болохоор хуулийн сургуульд сурч байгаа олон мянган залуусын итгэлийн галыг бөхөөж болохгүй. Тиймээс хууль, ёс зүйн зөрчил гаргасан шүүгч нартай хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ шүүх эрх мэдлийн тогтолцоог бүхэлд нь харлуулж болохгүй.

Шүүхийн нэр хүнд шалан дээр унавал төрийн хууль бус шийдвэр үйл ажиллагааг хэн таслан зогсоох юм бэ. Улстөрчид, албан тушаалтнуудтай үргэлж жагсаал цуглаан хийж тэмцэх үү...

Шүүхийн эрх мэдлийг бүхэлд нь үгүйсгэнэ, харлуулна гэдэг бол хуулиа өшиглөж байгаагаас ялгаагүй юм л даа. Монгол хүн уурган дээгүүрээ алхаж гарахыг цээрлэдэг шиг Монгол төр, Монголын ард түмэн эрт цагаас хойш хуулиа өшиглөж байгаагүй юм шүү.

Харин хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан хэнтэй ч хариуцлага тооцож чаддаг байсан. Хууль бол төр улсын үндэс байсаар ирсэн. Өнөө цагт бол хууль бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа юм. Түүнийг хэрэгжүүлэгч, хамгаалагч нь хараат бус шүүх байх ёстой. Тиймээс би шүүхийн тогтолцоог санаатай харлуулж байгааг бол сайшаахгүй. Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаана гэдэг шиг юм байж хэрхэвч болохгүй.

-Ер нь шүүгчийн ёс зүй ямар байх ёстой юм бэЭнэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Шүүгчийн ёс зүй ямар байх ёстойг би шийдэхгүй. Тэр ч бүү хэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч шийдэх эрхгүй. Шүүгчдийн зөвлөлөөс баталсан Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм гэж бий. Тус дүрмийн үндсэн зорилго нь шүүгч нь хувийн амьдралдаа болон албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа мөрдөх үндсэн зарчим, зан үйлийн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх бие даасан, хараат бус, шударга нэр хүнд бүхий шүүх эрх мэдлийг бэхжүүлэх хамгаалахад оршдог.

Миний бодлоор одоо Шүүхийн сахилгын хороо ажлаа хийж, хэрэв ёс зүйн дүрмээ зөрчсөн бол нэр бүхий шүүгч нартай хариуцлага тооцох ёстой. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн салбарын нэр хүндийг утга учиргүй улстөржилт, хөндлөнгийн нөлөөлөл, шахалтаас хамгаалах ёстой. Энэ бол энэ хоёр байгууллагын үндсэн чиг үүрэг юм.

-Шүүгч хүнд хууль зүйн мэдлэг чадвараас илүү ёс зүйзан төлөв чухал гэж ярьдаг шүү дээ?

-Аль аль нь чухал. Мэдлэггүй хүнд шүүгчийн алх атгуулбал, хүний эрх, эрх чөлөө дур зоргын золиос болно. Ер нь мэдлэг, чадваргүй хүн өөрөө толгойгүй байдаг л даа. Тийм хүн бусдын нөлөөнд орохдоо амархан. Тиймээс мэдлэг, ур чадвар маш чухал. Нөгөө талаас ёс зүйн асуудал тун чухал.

Мэдлэгтэй хэрнээ ёс зүйгүй бол бүр ч аюултай. Тиймээс шүүгчийн мэдлэг ур чадвар, мэргэжлийн ёс зүй бол нэг зоосны хоёр тал юм л даа.

-Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн долдугаар зүйлд зохисгүй байдал гаргахгүй байх гэж заасан байдагҮүнд “Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа түүнчлэн ажлын бус цагамралтбаяр ёслолын үед ч шүүхшүүгчийн нэр хүндийг хамгаалжнийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн суртахуунзан үйлийн болон аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчихгүй байхыг хамааруулж үзнэ” гэсэн байдагТухайн бичлэгт гарч байгаа үйлдлүүд нь дээр дурдсан ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх үү?

-Энэ асуудлыг Шүүхийн сахилгын хороо эцэслэн шийдэх ёстой. Тэгээд албан ёсны мэдээллээ олон нийтэд өгөх нь зөв байх. Түүнээс хэн нэгэн дураараа ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргах эрхгүй. Ер нь нэг буруу жишиг тогтоовол цаашид засаж залруулах амаргүй байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • enkhbaatar tserendorj (202.126.89.107)
    Ѳѳрѳѳ ѳнѳѳдрийг хүртэл Шүүхийн нэр хүнд шалан дээр уначихсан байгааг мэдээгүй л байгаа юм уу?
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.107)
    Ѳѳрѳѳ ѳнѳѳдрийг хүртэл Шүүхийн нэр хүнд шалан дээр уначихсан байгааг мэдээгүй л байгаа юм уу?
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.90.158)
    Хэрхэн хөрөнгөжснөө төйлбарлаач Өнөрбаяраа
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    Тарваганы тэжээсэн хав л бна.
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.77.239)
    ШҮҮХ ШҮҮГЧ МӨНГӨТЭЙ ТАНИЛТАЙ ЭРХ МЭДЭЛТЭНД ЯЛЫГ БАГА ӨГЧ АРДАД БОЛ ТУЛТАЛ ӨГСӨН БҮХЭНД ИЛ БАЙХАД СОЛИОРИОД БАЙХ ЮМ ХҮЗҮҮ НОВШЫН ДОЛООГЧ
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.68.241)
    Жинэхэн Элбэгдоржийн бөгс долоогч байсан даа хөөрхий
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 11 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 13 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 14 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 14 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 15 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 16 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 17 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 19 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 16 цаг 57 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 4 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 21 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 33 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 17 цаг 39 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 36 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 19 цаг 36 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 19 цаг 37 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 19 цаг 38 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 19 цаг 38 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 19 цаг 39 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 19 цаг 39 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top