Маргаашаас эхлэн 12 дугаар сарын 11-нийг хүртэл өрх бүрээс нэг иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болсон.
Тэгвэл Баянзүрх дүүрэгт шинжилгээ авах цэг болон хамрагдах хороодын мэдээллийг хүргэж байна.
Баянзүрх дүүргийн 4,5,6,7,9,10,12,14,15,16,18,22,25,26 дугаар хорооны нийт 20,090 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.
Шинжилгээ авах 6 цэг:
-
Амгалан Цогцолбор сургууль
-
97-р сургууль
-
21-р сургууль
-
44-р сургууль
-
133-р сургууль
-
14-р сургууль
Тусгайлан бэлтгэсэн дээрх 6 цэг нь 08:30-18:00 цагийн хооронд шинжилгээ авна.