УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж, УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодоор хэлэлцэс асуудлаар байр сууриа нэгтгэх ёстой.
МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.23/-ны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийн танилцуулга, Монгол Улсын Засгийн газраас боловсруулж буй "Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай” хуулийн төслийн өргөн мэдүүлэхийн өмнөх танилцуулга, “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2025.05.09-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Түвшин, Д.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулга, “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор түүний орны хүнийг томилох шаардлага үүсээд байсан юм. Тэгвэл өнөөдрийн бүлгийн хуралдаанаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийг сонгосон байна.