x

Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар задраагүй гэв

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2025.06.23/ Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа:

-Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй.

Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн Элсэлтийн шалгалтыг боловсруулж ажилладаг. Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг бөгөөд хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн бага шалгуулагчтай хичээл орос хэлний хичээл байлаа.

Улаанбаатар хотод хамгийн их шалгуулагчтай дүүрэг Баянзүрх байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Налайх, Багахангай дүүрэг байлаа. Орон нутагт хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл 1701 байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Говьсүмбэр 213 байжээ. Элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд 50 шалгалтын байрны 3500 зааланд зохион байгуулсан. Шалгуулагчдын тоо давхардсан байдлаар 133.390 байсан. Аймаг болгонд нэг нэг шалгалтын төв ажилласан боловч шалгуулагчдын тооноос хамааран Хөвсгөл, Дорноговь аймагт тус бүр хоёр шалгалтын төв ажилласан байна. Дүүрэг тус бүрд 3-5 шалгалтын төв ажилласан.

Шалгалт авахдаа багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянаг багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад нийт 2966 хүн ажилласан бөгөөд шалгалтын төв бүхэн сахилга бат, дэг журмыг сахиулах үүднээс нэг цагдаа, эмчийг ажиллуулсан болно. Энэ оны зургадугаар сард олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс 2025 оны тавдугаар  сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлсэн. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог Элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг 2598 суралцагч онлайнаар илгээсэн бөгөөд 1185 суралцагч SAT, 1012 суралцагч IELTS-ын шалгалтын дүн оноогоо дүйцүүлжээ.

Нийт 10 хичээлээс англи хэл, математиз, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч нэг байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна.

БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С. Гэндэнжамц:

-Элсэлтийн шалгалт дуусч байна. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулсны дараа даалгавар хүнд байлаа, бэлдэж байсан агуулгатай тохирсонгүй гэх гомдлыг сурагч, багш нараас гаргасан. Элсэлтийн шалгалт бол хүүхдүүдийг уралдуулж, жагсааж, эрэмбэлэх зорилготой. Шалгалт бол тодорхой зорилгоос хамаарч янз бүр байдаг. Авч байгаа арга хэрэгсэл нь ялгаатай. Уралдаант шалгалт тухайн хүүхдийн ур чадвар, мэдлэгийг жагсааж, эрэмбэлдэг. Тухайн хүүхэд өөрийгөө хамгийн сайн гэдгээ харуулж, хүссэн мэргэжлээ сонгон суралцах боломжтой. Сургалтын үндэсний хөтөлбөр дээр суурилж, сэдэв даалгавраа боловсруулдаг. Боловсруулагч нарыг тодорхой шалгуурын дагуу авдаг. Ингэхдээ нэг хичээл дээр 3 хүн ажиллаж, 2 хүн нь сэдэв даалгавраа боловсруулж, нэг нь хянагчаар ажилладаг.

Суралцахуйн зорилтдоо хүрсэн эсэхийг хэрхэн үнэлэх вэ гэдэгт шалгалтын агуулга төвлөрдөг. Элсэлтийн шалгалтын агуулга хүнд байна гэдэг нь өмнөх жилийн онооноос хэт доошоо унах асуудал ингэж харагдуулдаг. Үр дүнг харахад, Элсэлтийн шалгалтын даалгавар стандарчилсан, сэдвийн тохирцыг хангаж боловсруулсан. Мөн агуулга зөрсөн тохиолдолд хүнд болсон гэдэг. Үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөг дөрвөн сарын өмнө мэдэгдэж, энэ хичээл ямар агуулгын хүрээнд байх вэ, 6-12 дугаар ангийн агуулгаас хамгийн ач холбогдолтой чухал вэ гэдгийг сонгож боловсруулдаг.

Элсэлтийн шалгалтын даалгаврыг тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутгуудад хүргүүлдэг. Тиймээс даалгавар задрах ямар ч боломжгүй

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 16 цаг 25 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 26 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 16 цаг 28 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 16 цаг 37 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 16 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 16 цаг 41 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 16 цаг 42 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 16 цаг 43 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 18 цаг 56 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 18 цаг 58 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 19 цаг 0 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 19 цаг 2 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 6 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 19 цаг 8 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 21 цаг 6 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 21 цаг 8 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 21 цаг 9 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 21 цаг 10 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 21 цаг 12 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 21 цаг 14 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top