x

Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ

Дэлхий даяар олборлож буй нефтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаана гэж Ираны эрх баригчид дахин сүрдүүлжээ. АНУ тус улсын цөмийн байгууламжуудад зургаадугаар сарын 22-ны ням гаригт цохилт өгсний дараа энэ мэдэгдлийг хийсэн байна.

Ираны парламент хоолойг хаах шийдвэр гаргажээ

Ираны Press TV сувгаар парламентын гишүүн, генерал Исмаил Коусаригийн мэдэгдлийг эш татан мэдээлснээр, тус улсын парламент Ормузын хоолойг хаах шийдвэр гаргажээ. Эцсийн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл гаргах ёстой гэж тэрбээр хэлсэн байна. Уг зөвлөлийг албан ёсоор Ираны Ерөнхийлөгч удирддаг боловч шийдвэр гаргах эрх мэдэл нь дээд удирдагч аятолла Али Хаменеид байдаг.

Зургаадугаар сарын 14-нд Израил улс “Босон тэмцэгч арслан” нэртэй ажиллагаа эхлүүлсний дараахан генерал Коусари “Ормузын хоолойг хаах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Иран улс энэ тал дээр эргэлзэлгүйгээр шийдвэр гаргана” хэмээн мэдэгдэж байв. Харин одоогоор ямар нэгэн бодит алхам хийгээгүй байна.

Генерал: “Бид хоолойг хэдхэн цагийн дотор хаана”

Зургаадугаар сарын 22-нд Исламын хувьсгалт гвардийн корпусын Тэнгисийн цэргийн хүчний командлагч генерал Алиреза Тангсири мөн Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ. “Хэрэв манай бүрэн эрхт байдалд халдах ажиллагаа үргэлжилсээр байх аваас Ормузын хоолойг бүрмөсөн хаах болно” гэж тэрбээр мэдэгдсэнийг Samaa телевиз дамжуулжээ. Тэрбээр уг хоолойг "хэдхэн цагийн дотор хаана” гэж мэдэгдсэн байна.

Press TV

 

Ормузын хоолойгоор дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 30 хүртэл хувь, нефтийн 20 хүртэл хувь нь  дамжин өнгөрдөг. Хамгийн нарийхан хэсэгтээ энэ хоолой 33 км өргөн ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 9 цаг 18 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 9 цаг 21 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 9 цаг 25 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 9 цаг 27 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 9 цаг 30 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 9 цаг 32 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 10 цаг 23 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 11 цаг 43 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 12 цаг 37 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 12 цаг 43 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 46 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 12 цаг 48 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 15 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 15 цаг 51 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 15 цаг 58 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 16 цаг 30 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 16 цаг 32 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 16 цаг 34 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 16 цаг 37 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 16 цаг 40 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top