x

Япон улсаас 233 сая ам.долларын зээл авна

“Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж, соёрхон батлахыг дэмжлээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан цахимаар болов. Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ.  

Төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичгийн төслийг 2020.10.08-ны өдрийн Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцжээ.

2020.10.09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, 2020.11.05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсныг танилцуулгадаа тэмдэглэв.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилтийг олгох юм байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа  шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна гэж Сангийн сайд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар зээлийн хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг дэмжихгүй талаар байр сууриа илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 71.4 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 12 цаг 14 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 12 цаг 19 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 12 цаг 25 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 12 цаг 43 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 13 цаг 0 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 13 цаг 52 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 15 цаг 18 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 15 цаг 20 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 15 цаг 21 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 15 цаг 22 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 15 цаг 24 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 15 цаг 25 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 15 цаг 26 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 15 цаг 28 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 15 цаг 29 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 15 цаг 30 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 15 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 15 цаг 32 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 15 цаг 33 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 15 цаг 34 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top