x

АН: Хувь хүний эрхээ эдлэх боломжийг хуулиар баталгаажуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа.

Ээлжит хуралдааны эхний асуудал Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөл байв. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс зөвхөн  хугацааг сунгах бус, хууль хэрэгжих явцад үүсч байгаа харилцааг улам боловсронгуй болгох, хамгийн гол нь хувь хүний эрхийг хуулиар баталгаажуулж өгөх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Мөн шийдвэр гаргагчдын буруу шийдвэрээс учирсан хохирлыг хэрхэн арилгах, хариуцлагын асуудлыг тодорхой болгоно.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд дараах зохицуулалтыг тусгалаа.

Тухайлбал, гадаадаас буцах хүсэлт гаргасан иргэдийн эх орондоо ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийг баталгаатай болгох, короновирусийн халдвар авч өвчилсөн иргэдийн хувийн мэдээллийг нууцлах заалт оруулав. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг үндсэн болон хүүгийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан  сургалтын төлбөрөөс гадна дотуур байрны төлбөрийг хойшлуулах, дараагийн төлбөрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх, гаднын зээл тусламжийг Засгийн газар тусгай сан байгуулан байршуулж Тусгай сангийн тухай хуулийн дагуу зарцуулж ашигладаг байх талаар хуульчлах шаардлагатай. Түүнчлэн хатуу хөл хорионы үеэр иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулахаар тусгав. Учир нь хөл хорионы үеэр өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ хангаж чадахгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцох зэрэг эрх нь зөрчигдсөн тохиолдол гарсан. Тиймээс хувь хүн хууль зүйн тусламж авах эрхийг хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Үүнээс гадна дээрх хуулийн хэрэгжилтийн талаарх албаны хүмүүсийн мэдээллийг сонсож, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Улсын онцгой комисст өгөх зөвлөмж  гаргаснаа албан ёсоор хүргүүлэх боллоо. Мөн Хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүн болон “COVID-19”-ын үед бизнесээ эргэн сэргээх талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа.  

Эцэст нь, Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив.

Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим нэр томьёог засч хуульд нийцүүлэх, санал өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр спорт, урлагийн тоглолт бусад бооцоот сугалаат арга хэмжээ явуулахгүй. Сонгогчийн нэрсийн жагсаалт дахь мэдээллээ иргэн шалгаж, өөрийн оршин суугаа хаяг дээрх сонгуулийн насны гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг хянах боломжоор хангана.

Мөн “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгаа иргэнд энэ хуулийн 57.10 дахь хэсэгт заасан этгээдүүд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэдэг заалт нэмэх зэрэг санал орууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 13 цаг 31 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 13 цаг 37 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 13 цаг 43 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 14 цаг 0 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 14 цаг 17 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 15 цаг 10 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 16 цаг 36 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 16 цаг 37 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 16 цаг 38 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 16 цаг 39 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 16 цаг 42 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 16 цаг 43 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 16 цаг 44 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 16 цаг 46 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 16 цаг 46 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 16 цаг 47 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 16 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 16 цаг 49 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 16 цаг 50 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 16 цаг 51 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top