Улс төр

Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, нийслэлийн өмч, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, хорооны дарга Ж.Сандагсүрэн удирдан явуулж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм.
2025-05-21

Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй
Бид итгэл үнэмшлээрээ хамтарсан. Энэ итгэл үнэмшил бол Монгол Улсын эрх ашиг. Улсынхаа эрх ашгаас урвасан бол хамтрал задрах ёстой. Хамтарсан засаг тарах хэрэгтэй. Улсын эрх ашгаа орхиод намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байвал бид засгаас явах ёстой. АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй.
2025-05-21

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезид албан ёсны айлчлал хийж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо-гийн урилгаар 2025 оны тавдугаар сарын 21–22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Индонез Улсад 1982 оноос хойш буюу 43 жилийн дараа хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
2025-05-21

Татварын ерөнхий газар жендэрийн гэрчилгээний болзол хангаж, олон улсад тэргүүллээ
Татварын ерөнхий газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Экуаномикс санаачилгын хүрээнд 2023 оны есдүгээр сараас эхлэн “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төслийг хэрэгжүүлж, 20 стандарт, 5 чиглэлийн 40 шалгуур үзүүлэлтийг хангах зорилго тавин ажилласан. Тус төслийн хүрээнд 1.5 жилийн хугацаанд хийгдсэн ажлын гүйцэтгэлд хараат бус олон улсын шинжээчдийн баг үнэлгээ хийж, “Мөнгөн гэрчилгээний” болзол хангасан болохыг албан ёсоор мэдэгдлээ.
2025-05-21

Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтээр СЕХ тэргүүлжээ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын дундаас хамгийн өндөр үнэлгээ авч, тэргүүлжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар хамтран нэгдсэн тайлан гаргаж, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан байна.
2025-05-21

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институт эрдэм шинжилгээний байгууллага болж өөрчлөгдөнө
Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 21-ний ээлжит хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын бүтэц, чиг үүргийг шинэчлэн “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн” нэртэй эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.
2025-05-21

Авлигын эсрэг багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр болж, “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хуулийн төсөл нь авлига, хууль бус хөрөнгөжлийг таслан зогсоох, төрийн албан тушаалтны шударга, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна.
2025-05-21

Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг өргөтгөх зорилгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэ хүрээнд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан зургаан жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлийг олгох аж.
2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар хамтран “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг өргөн барилаа.
2025-05-21

Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж эхэлжээ
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд 14 мега төслийн явц, цаашдын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр хамтарсан Засгийн газар эдгээр төслийг эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд зарим нь амжилттай урагшилж байгааг онцлон тэмдэглэв.
2025-05-21

Өмнөговь аймгийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 31 хувиар дутуу биелжээ
Өмнөговь аймаг 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогод 721.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар 483.4 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 238.3 тэрбум төгрөгөөр буюу 31.1 хувиар дутуу үзүүлэлттэй байна.
2025-05-21

Умардын хөгжлийн загварыг таниулах цомог нээлтээ хийлээ
Ахмад дипломатч, доктор Б.Энхмандах болон түүний охин, Монгол Улсын Их Сургуулийн ахлах багш, доктор Э.Энхчимэг нарын хамтран бүтээсэн “Дундчуудын нийгэм: Умардын хөгжлийн загвар” хэмээх бүтээлийн цомгийн нээлт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
2025-05-21

Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгийн хуралдааны тов (2025.05.21)
Хэлэлцэх асуудал: “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх
2025-05-21

Нүүрсний үнийн уналт гадаад худалдаанд нөлөөлж байна
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрч, энэ өсөлтөд нүүрсний экспорт голлох хувь нэмэр оруулсныг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.
2025-05-20

Иргэд, парламентын гүүр болсон хууль тогтоомж сурталчлах төв Орхонд нээлтээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв нээж, Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2025-05-20

Энэтхэгийн төлөөлөгчид газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцав
Энэтхэг Улсын Засгийн газрын төлөөлөгчид 2025 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай газар дээр нь танилцлаа.
2025-05-20

Байгаль орчны шинжилгээний лабораториудыг нэгтгэж, бүсчилсэн төвүүдийг байгуулахаар боллоо
Монгол Улсад орчны бохирдол, хүний эрүүл мэндэд нөлөөлөх аюултай химийн бодисуудын илрүүлэлтийг өндөр түвшинд хийх, шинжилгээний нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор байгаль орчны лабораториудыг нэгтгэж, бүсчилсэн төвүүдийг байгуулан өргөжүүлэх шийдвэр гарлаа.
2025-05-20

Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын бодлогын уулзалтыг Монгол Улс анх удаа зохион байгуулж байна
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын “Аялал жуулчлалын бодлого, стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах тушаалтнуудыг чадавхжуулах хөтөлбөр”-ийн уулзалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Уулзалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага хамтран 2025 оны тавдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлүүлэн зохион байгуулж буй юм.
2025-05-20

Монгол, Филиппиний харилцаа шинэ шатанд гарч байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос Жуниорт бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлан, илгээсэн захидлыг ёслол төгөлдөр гардууллаа.
2025-05-20

Монгол Улс, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлнэ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 19-нд НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн орлогч захирал доктор Александр Саша Бодирозаг хүлээн авч уулзлаа.
2025-05-20
