x

Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ

Манай улс олон жилийн дараа одоо л нэг юм уран олборлохоор болж байна. Үүнд сайн тал их бий. Гол нь уранаар хамгийн хурдан мөнгө олох боломж бүрдэнэ. Мэдээж мөнгө олох өөр ажил их бий л дээ.

Гэхдээ бидэн шиг залхуу, дээрээс нь хэл амтай, бас хоёр хөршийн байнгын хараа хяналтад байдаг манай улсын хувьд мөнгө хийх, юм бүтээх маш урт бөгөөд ядаргаатай зам туулах болдог. Харин гурав дахь хөршүүдийн хөрөнгө оруулалтыг татах замаар үүнийг хийж болдог нь харагдаж байна. Тэр гурав дахь орон нь том хүчтэй, хоёр хөршийн дарамтаас айдаггүй орон байж гэмээнэ энэ ажил урагш явдаг бололтой. Гаднаа бол ийм. Дотооддоо бол бас их хэцүү зам туулах болдгийг бидний сүүлийн гучаад жилийн туршлага бэлхнээ харуулна.

Гадаад дотоодын хатгаас тэдний мөнгөөр уул уурхайг эсэргүүцдэг томоохон хүч, түүгээр амьдардаг бараг давхарга бий болоод хөгжжээ. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойг яаж эсэргүүцэж байв. Ховдын Халзанбүрэгтэйн ховор элментийг ажиллуулахгүйн төлөө ямар их хөрөнгө хүч хаяж байна. Монголын ямар ч аж ахуйн нэгж тэгж хурдан шуурхай зохион байгуулалттай ажил хийж байсныг бид хараагүй. Яг үүн шиг ураны эсрэг томоохон хүч ажиллаж байгаа. Уул уурхайг эсэргүүцэгчид түүн дотроо ураныг эсэргүүцэгчдийн ярьж байгааг бид мэднэ. За яахав, тэд заримдаа ураныг муулах гэж дэндүүлдэг ухвар мөчид юм хийдэг. Энэ бүгд нь эсэргүүцэгч ардууд боловсрол мэдлэг муу, бүдүүлэг харанхуй байгааг харуулдаг л даа. Ухаж эхлээгүй байхад зургаан хөлтэй, хоёр толгойтой төл гарлаа гэхчлэн дайралт хийх нь хүн үнэмшмээргүй. Урьд нь Мардай дээр уран олдворлож байхад яадаг ч үгүй байсныг мэддэг хүмүүс маш их бий. Тэнд багавтар хот байж орос, монгол хүмүүс зүв зүгээр амьдарч байсныг бүгд мэднэ.

Гэхдээ уран тийм хоргүй зүйл биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Мэдээж нөгөө эсэргүүцэгч гаруудын хэлээд байгаа шиг хэн ч ураныг устай найруулаад ууж болохгүй. Уран байтугай бензинийг ч устай найруулж уудаггүй гэж хариу тайлбар хэлээд байгаа үнэн л дээ. Юу үнэн гээд байна вэ гэвэл энэ химийн бодисууд тоглоом биш байдаг нь үнэн. Хоргүй гэж хөөрцөглөөд стандартыг нь барьж маш хянуур ажиллахгүй бол хор нөлөө үзүүлэх нь мэдээжийн хэрэг.

Түүн дотроо уран бол тоглоом биш. Үүнийг хоргүй сайхан зүйл гээд хэт туйлшран магтаад байх нь буруу. Хор нөлөөг нь сайн тайлбарлаж дэлхий даяар дагаж мөрдөх стандартыг нь бүгд дагаж мөрддөг болгох хэрэгтэй байна. Тэр уран гарсан Улаанбадрах суманд нь ийм таниулж мэдүүлэх ажлыг нь сайн хийх хэрэгтэй. Тэд юугаа ч мэдэхгүй байж байгаа бидний л ажил хойно. Нэг хэсэг нь хортой гэж орилолдоод л, нөгөө хэсэг нь хоргүй гэж ухуулаад л байж байгаа. Яг үнэндээ энэ суманд бараг гай нүүрлэчихээд байгаа шүү дээ. Улаанбадрахаас хүн мах, сүү авах уу даа. Яачихсан ч юм билээ гээд хүн бүр л болгоомжилно.

Энэ бүгдийнх нь хор холбогдол бас нөхөн төлбөрийг тэр Францын компаниар нь хангалттай хийлгэх хэрэгтэй байна. Тэнд энэ талаар хийсэн юм байгаа юу. Үнэхээр хүн амьдрахад хоргүй юм бол бусад сумын хүмүүс “Манайд уран нь илэрсэн ч болоосой” гэж амаа барьтал нөхөн төлбөр өгөхгүй бол яаж амьдрах билээ. Иймээс уран гэж ярьсан болгоныг тэнэг мангар гэж нийгмээрээ нийлж дуугуй болгоод энэ талын хяналт шалгалт бүгдийг нь байхгүй болгоно гэж бодож байгаа бол маш буруу.

Ийм нарийн юмыг бүр сайн хяналттай, олон нийтийн оролцоотой, дээрээс нь хэвлэл мэдээллийн хяналт маш сайн тавих хэрэгтэй болжээ. Бүгд нийлээд уран ярьсан болгоныг муулаад, сүүлдээ хэвлэл мэдээлэл ч ураны талаар сүүдэртэй юм хэлж чадахаа больсон байна. Францууд нь Монголын талын хэдэн нөлөөтэй хүнд юмыг нь өгчихсөн гэж санаа нь амарчихсан байдаг юм уу, лав л хэвлэл мэдээллээр ураны талаар юу ч нийтлэгдэхгүй байгаа нь их сэжигтэй гэдгийг бүгд анхаарах цаг болсон байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 8 цаг 7 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 8 цаг 43 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 8 цаг 52 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 9 цаг 14 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 9 цаг 24 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 10 цаг 31 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 11 цаг 46 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top