x

2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.

Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 07-ны буюу өнгөрөгч баасан гаригт хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ үед зарчмын зөрүүтэй зарим саналтай холбогдуулан тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах нь зүйтэй гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасан юм. Тус Байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаас чиглэл өгч буцаасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан байна.

Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж улсын төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан зардалд зохицуулалт хийх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх болон бууруулах саналууд, шинээр үүсгэх Засгийн газрын өрийн хэмжээнд өөрчлөлт оруулах болон төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын саналууд, мөн бусад Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц нарын 16 гишүүний гаргасан төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны хэмжих нэгжийг тодорхой болгосон саналуудыг Өргөдлийн байнгын хороо дэмжсэн боловч Төсвийн байнгын хороо дэмжээгүйг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эсрэг санал өгч дэмжлээ. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж дууссантай холбогдуулан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 07-нд явуулсан гурав дахь хэлэлцүүлгийн үед Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололд нийцүүлэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ангиллын нэг дэх саналд үндэслэн ажлын хэсгээс гаргасан дэмжигдсэн саналуудыг төсвийн тооцоололд бүрэн тусгаж, үүнд үндэслэн бусад дэмжигдсэн саналуудтай холбоотой тооцооллыг хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх чиглэлийг хуралдаан даргалагч өглөө. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 45 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 11 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 19 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 28 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 30 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 41 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 27 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 8 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 17 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 57 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 3 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 21 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 39 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 57 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 14 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 22 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 38 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 43 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 48 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 52 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top