Нийтлэл

Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно шүү, ЕРӨНХИЙ САЙД АА
Урвагчидтай сэм хуйвалдаж сайд болговол таныг “УИХ-ын дарга хүртэл өндөр алба хашсан тулхтай улстөрч” гэж үнэлдэг хүмүүсийн бодол ор мөргүй болно. “Хоёр байтугай хорин нүүдлийг хардаг шатарчин улстөрч” гэж дэмждэг хэсэг өөрийг тань “Урвагчдын Засгийн газрын тэргүүн” гэж дооёолон харна.
2025-06-17

Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна
Хөрөнгөтнүүд нь нийгмээ баян ядуугийн хоёр туйл руу улам хагалан шидсээр…Тэд хүүхдүүдээ гадаадын өндөр өртөгтэй том сургуулиудад сургана. Монголын боловсролын тогтолцоог шоолон ичиглэж, хууль дүрмийг нь үл тоон дархан цаазат бүсэд тусгаар тогтноцгооно. Ингэж хорсон тачаагчдаа улам өдөөсөөр. Үр дүнд нь энэ байдалд нь хорссон блок л улам томорсоор. Түнэр харанхуй, ухаан сэхээгүй хар масс улам чинэрсээр…
2025-06-17

Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот
Хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд эцэслэгдэж, үр дүнгээ өгөх нь л чухал. Шинэ Ерөнхий сайд ч гэсэн “Хамтарсан Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан учраас эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь хугацаа алдаж, битгий цалгардаасай.
2025-06-16

"Seven Nuga орж селфийдээд ирлээ..."
Дөрвөн жил зургаан сар Засгийн газрын тэргүүнээр ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох шалтгаан гал авалцах мэт дэгдсэн энэ газрыг үзэх гэж, ганц хоног амрах гэж, зарим нь гадаа нь ирээд зураг хөргөө авахуулаад буцах гэж давхилдаж байна. Бидний хэдэн хувийн маань амьдралын түвшин хаа хол энэ газар хамаг бензин шатахуунаа урсган байж давхиж ирээд 900.000- 1800000 сая төгрөгөөр нэг хонох хэмжээнд хүрсэн юм бэ гэх асуулт эрхгүй төрнө. Нийтээрээ лав ингэтэл хөлжчихөөгүй байна.
2025-06-16

Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа
Трамп түүхэнд урьд хожид дэгдэж байгаагүй худалдааны дайны өдөөгч автор боллоо. “Түрэмгий тариф” гэсэн нэршил АНУ-нд ирж наалдлаа. АНУ-ын өмнөх ямар ч Ерөнхийлөгч ийм алхмыг зориглон, эсвэл муйхарлан хийж байгаагүй юм. АНУ-ын түүхэнд “1929.10.24” онцгой бичигддэг. Одоогоос 96 жилийн өмнө Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Хар пүрэв гараг” тохиосон нь “Их хямрал”-ын эхлэл, тэр ч бүү хэл дэлхийн II дайн дэгдэхийн нэг гол шалтгаан болсон...
2025-06-14

Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр
Нүүрсний үнийн уналтаас болж агшиж байгаа эдийн засгаа тэлэх, валютын нөөцөө бүрдүүлэх, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд Засгийн газар “Алт III” хөтөлбөрийг зарлаад сар гаруйхны хугацаа өнгөрч байна. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн "отгон" хөтөлбөр...
2025-06-13

Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ?
3,5 сая зүдүү монголчуудыг өөд нь суга татах ураны төсөл мухар төмөр зам шигээ, эрчим хүчний эх үүсвэрүүд шигээ дашин шог болно. Гэхдээ гялс дашин шог болохгүй. Янз бүрийн хууралтаар сунжирч эрчим хүч экспортлогч ах гуай хугацаагаа сунгаж, хожлоо нэмэхээр шунана. Орос эх сурвалж: Монгол улс Францын уран олборлодог Нигер биш. Канад Францыг Монголд уран олборлохыг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм мөрүүд уншсанаа санаад Францтай тохиролцож буй ерөнхийлөгчийн маань ураны төсөл явдаг л байгаа даа гэж эмзэглэв. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко манайд морилоод Францтай хийж буй ураныхаа төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын станц барьж өгье гэжээ. Ганц энэ хатгаас л ураны төслийг өлхөн суулгана. Зөнөг зохиолчид юу үнэртэв гэвэл “ураны төсөл монголчуудын хэрүүлд унтарснаас оросууд огт оролцоогүй” гэх танил комбинаци ханхлав. Төслийг зүтгүүлсэн ерөнхийлөгч маань ганцаардах вий.
2025-06-13

Харгүй бас цагаангүй түүх
Дэлхийн гүрэн Зөвлөлтийн гадаад бодлогын нүүр царай явсан В.Молотов шалдаа буугаад 1957 онд Монголд суух Элчин сайдаар иржээ. Алдагдсан нэр төрөө эргүүлж авах хүсэл нь буцалсан тэрээр сууж байгаа улсынхаа газар нутгаас таслан өөрийн улсдаа бэлэг барих арга сонгожээ. Монголоос ХХ зууны эхээр булааж авсан “Тувагийн газар нутгийн үлдэгдэл” хэмээн баахан нутаг нэхлээ. Нэг өдөр мөн Хрущев дуудаж, хилийн хэлэлцээр хийж байгаа үгэнд ордоггүй (газар нутгаа зүгээр өгөхгүй) нөхдийнхөө учрыг олохгүй бол би айлчлахгүй хэмээн Цэдэнбалыг айлгалаа. Хрущев нэг ч айлчлаагүй мөртлөө хоёр ч удаа айлчлахаа больж байсан нь сонин. Цэдэнбал айлаа, Цэдэнбалын дэлсэн буй зүрх басхүү нийт монголчуудын айдсыг тээн цохилно. Ингээд төрсөн бууцаа, хүйг нь дарсан чулуутай Давс хайрхан уулаа тэдэнд барилаа. Бурханы зүгээс Ю.Цэдэнбал ба түүний БНМАУ-д өөр сонголт өгсөнгүй.
2025-06-12

Аав, ээж минь гүүгээ уяна гэх сургаар…
Хичнээн ч удаа аавыгаа дагаж тэрэгний хөх буурал морьтойгоо Гозгорынхоо өвөлжөөг зорилоо доо.
2025-06-12

Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв
Улс төрд, парламентад дахиад ийм хэмжээний хүчний төвлөрөл үүсэх нь юу л бол. Ялангуяа МАН-ын Бага хурлын сүүлд гаргасан шийдвэрийн дараа. Тиймээс шинэ Ерөнхий сайдын хувьд хамтарсан Засгийн газрын боловсруулсан бодлого, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс нэг их хазайхгүй байх.
2025-06-12