x
Дэлхий
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна
Хоёр талын хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь АНУ-аас Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 26 хувийн татвараас үүдэлтэй сөрөг нөлөөг багасгахын тулд хоёр талын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах асуудал байх төлөвтэй байна. Уг асуудлыг хоёр тал хэдэн долоо хоног хэлэлцэж байгаа юм.
2025-04-22
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов
АНУ болон Хятадын худалдааны дайн Европын тансаг хэрэглээний брэндүүдэд гүн хямралын дохио өгч байна. Дональд Трампын тогтоосон шинэ тариф, TikTok-оор тарах болсон Хятадын үйлдвэрүүдийн тухай видеонууд нь Chanel, Gucci, Hermes зэрэг нэр хүндтэй брэндүүдийг Хятадад үйлдвэрлэдэг гэх асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачив.
2025-04-21
Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ
Хятадын эрдэмтэд цөмийн материал огт агуулаагүй ч “химийн хүчтэй гинжин урвал” үүсгэж чаддаг устөрөгчийн тэсрэх төхөөрөмжийг амжилттай туршсан талаар “South China Morning Post” мэдээллээ. Энэ төхөөрөмж нь цөмийн бөмбөг биш ч өндөр хэмийн халуун, урт хугацааны дэлбэрэлт үүсгэх чадвартайгаараа онцлог юм.
2025-04-21
Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна”
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Орос, Украины талууд энэ долоо хоногт хэлэлцээрт хүрнэ гэдэгт найдаж байгаагаа “Truth Social” нийгмийн сүлжээнд мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа бүх үгийг том үсгээр бичин онцолж, хэрэв хэлэлцээр амжилттай болбол хоёр улс Америкийн Нэгдсэн Улстай хамтран томоохон бизнес хийх боломж нээгдэнэ хэмээн мэдэгджээ.
2025-04-21
АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төрийн департаментын бүтэц, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт хийх зарлигийн төслийг боловсруулж байгаа талаар “The New York Times” сонин мэдээллээ. Энэхүү төлөвлөгөө нь Төрийн департаментын үйл ажиллагааг оновчтой болгох, мөн үр ашиггүй зарцуулалт, эрх мэдлийг урвуулан ашиглах, залилангийн явдлыг зогсоох зорилготой гэж уг баримт бичигт онцолсон байна.
2025-04-21
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ
Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас худалдааны салбарт Хятадад үзүүлж буй шахалтаа улам чангатгаж, Америкийн боомтуудад ирж зогсож буй Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүлжээ.
2025-04-21
Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов
Украины 277 иргэн суллагдсанаас 246 нь цэргийн албан хаагчид байв. Мөн шархадсан 31 хүнийг өөр тохиролцооны хүрээнд суллажээ. Эх орондоо эргэн ирсэн хүмүүсийн ихэнх нь 2000 оноос хойш төрсөн залуучууд байсан гэдгийг Украины Зохицуулах штаб мэдэгдлээ.
2025-04-21
Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа
Өмнөд Солонгосын эрх баригч “Ардын хүч” намын (АХН) дотоод сонгуульд өрсөлдөж буй Ан Чоль Су өнөөдөр тус намын гишүүн, Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд хандан ил тод байдлаар намаасаа гарахыг уриалсан анхны нэр дэвшигч боллоо. Энэ нь зургадугаар сарын 3-нд болох намын чухал сонгуулийн өмнөх улс төрийн томоохон мэдэгдэл болж байна.
2025-04-18
Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ
2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Европын хамгийн том агаарын тээврийн зангилаануудын нэг болох Истанбулын олон улсын нисэх онгоцны буудал гурван зурвасаар зэрэг хөөрч, буух боломжтой шинэ систем нэвтрүүллээ. Энэ нь Европ тивд анх удаа хэрэгжиж буй инженерийн томоохон шийдэл бөгөөд нэгэн зэрэг гурван өөр нисэх зурвасаас гурван онгоц хөөрөх, эсвэл газардах боломжтой болсон байна.
2025-04-18
Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Чех Улс сүүлийн 60 жилийн турш анх удаа газрын тосны хэрэглээгээ Оросын нийлүүлэлтээс ангид, өөр эх үүсвэрээр бүрэн хангаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Петр Фиала пүрэв гарагт мэдэгдэж, “Манай улс түүхэндээ анх удаа Оросынхоос бусад эх үүсвэрээс газрын тосоо бүрэн хангаж эхэллээ” хэмээн онцолсон байна.
2025-04-18
Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа
Европын Төв банкнаас (ЕТБ) дөрөвдүгээр сарын 18-нд болсон хурлын үеэр бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулж, 2.25 хувь болгон шинэчлэв. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд долоо дахь удаагаа дараалан хүү бууруулж буй шийдвэр бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ тарифын бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдал нэмэгдэж буй үед гарч буй онцгой алхам юм.
2025-04-18
АНУ-ын сенатор Сальвадорт буруу шийдвэрээр хөөн гаргасан иргэнтэй уулзлаа
АНУ-ын Трампын засаг захиргааны албаны хүмүүсийн хүлээн зөвшөөрснөөр алдаатайгаар АНУ-ын Мэрилэнд мужаас гаргасан иргэнтэй тус мужийн сенатор Крис Ван Холлен Сальвадорт уулзжээ. Хууль бусаар гаргагдсан хэмээн холбооны шүүх шийдвэрлэсэн ч, АНУ-ын засаг захиргаа түүнийг буцаан оруулахаас татгалзаж буй юм.
2025-04-18
Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Zeit сонинд өгсөн ярилцлагадаа “Баруун” гэх уламжлалт ойлголт суларч, одоо ийм геополитикийн нэгдмэл цул гэж үгүй болсон тухай мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп эргэн Зууван танхимд ирснээр энэ хандлага улам бүр тод харагдаж эхэлсэн аж.
2025-04-17
АНУ Хятадыг шахахын тулд 70 гаруй орны тарифыг бууруулах нөхцөл тавив
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Хятадын эсрэг худалдааны шахалт үзүүлэх хүрээнд шинэ төлөвлөгөө боловсруулж, Ерөнхийлөгч Дональд Трампт танилцуулсан тухай The Wall Street Journal мэдээлжээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу АНУ 70 гаруй улсад ногдуулсан импортын тарифыг бууруулах санал тавьсан ч нэг чухал нөхцөлтэй. Тэр нь дээрх орнууд Хятадтай хийж буй худалдааны харилцаагаа багасгах шаардлагатай аж.
2025-04-17
LEGO компанийг эзэмшигч Майкл Хэлби цанаар гулгаж яваад осолдож, нас баржээ
LEGO Kirkbi компанийн дэд ерөнхийлөгч, алдарт LEGO тоглоомын компанийн хяналтын багц эзэмшигч Майкл Хэлби Швейцарийн Вале кантоны Вербье амралтын бүсэд цанаар гулгаж яваад осолдож, эмнэлэгт хүргэгдсэн ч амь нас нь харамсалтайгаар хохирсон байна.
2025-04-17
Хонда, Ниссан компаниуд зарим үйлдвэрээ АНУ руу шилжүүлнэ
Д.Трампын засаг захиргаа авто машинд 25 хувийн нэмэлт татвар ногдуулснаас үүдэн Японы “Honda Motor”, “Nissan Motor” компаниуд АНУ-ын зах зээлд нийлүүлэх зарим загварын авто машины үйлдвэрлэх төлөвлөгөөгөө эргэн нягталж байна. 
2025-04-17
АНУ гадаадын 139 төслийн буцалтгүй санхүүжилтийг цуцаллаа
АНУ-ын Төрийн департамент нийт 214 сая ам.долларын 139 буцалтгүй санхүүжилтийг цуцалсан тухай мэдээллийг The Washington Free Beacon мягмар гарагт нийтэлжээ. Шийдвэрийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио баталсан бөгөөд өдөр тутмын хэрэгжилт нь эхэлсэн байна.
2025-04-16
ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Израилын зүгээс Газын зурваст зургаан долоо хоногийн хугацаанд гал зогсоох санал тавьсан ч ХАМАС бүлэглэл үүнд татгалзсан хариу өгсөн тухай “BBC” мэдээллээ. Саналд ХАМАС-ын зэвсэг хураах шаардлага багтсан нь гол маргаан үүсгэсэн шалтгаан болсон байна.
2025-04-16
Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ
Хятад-Америкийн худалдааны дайн дахин хурцдаж, энэ хүрээнд Хятадын эрх баригчид агаарын тээврийн компаниудаасаа “Boeing” компанийн онгоц, сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авахаа зогсоохыг шаардсан тухай “Bloomberg” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.
2025-04-16
Америкийн генерал сансарт зэвсэг байрлуулахыг уриалав
Дэлхийн их гүрнүүдийн дунд сансарыг эзэмших өрсөлдөөн улам хурцдаж байна. Энэхүү өрсөлдөөн нь технологи, шинжлэх ухааны дэвшил гэхээсээ илүүтэй геополитикийн зөрчилдөөн, цэргийн давуу талыг бий болгох зорилготой болж хувирчээ. Тухайлбал, АНУ-ын Зэвсэгт хүчний Сансарын командлалын тэргүүн, генерал Стивен Уайтинг сансарт зэвсэг байрлуулах шаардлагатай хэмээн мэдэгдэв. Тэрбээр "АНУ ялахын тулд сансрын орон зайд стратегийн давуу байдлыг бий болгох ёстой" гэж онцлон хэлсэн байна.
2025-04-16
82 83 84 85 86 87 88
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 55 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 37 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 7 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 26 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 57 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 9 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 49 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 58 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 6 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 12 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 31 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 51 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 56 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 1 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 7 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 27 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 14 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top