x

Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ

Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас худалдааны салбарт Хятадад үзүүлж буй шахалтаа улам чангатгаж, Америкийн боомтуудад ирж зогсож буй Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүлжээ.

АНУ-ын засгийн газрын агентлаг болох Худалдааны төлөөлөгчийн газраас энэ талаарх мэдэгдлийг пүрэв гарагт гаргасан байна. Энэ нь Хятадын давамгайлал бий болсон энэ үед Америкийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарыг сэргээхэд чиглэсэн төлөвлөгөөний хүрээнд авч буй арга хэмжээ юм.

Энэхүү арга хэмжээ нь Хятадын далбаатай болон Хятадад үйлдвэрлэсэн хөлөг онгоцнуудын эзэд, оператор компаниудад хамаарах ажээ. Нэмэгдүүлсэн хураамжийг 6 сарын дараа авч эхлэх бөгөөд цаашид үе шаттайгаар өсгөнө. Хураамжийн хэмжээ нь ачааны цэвэр жин ба чингэлгүүдийн тооноос хамаарна.

Энэ шийдвэрийг гаргахдаа Худалдааны тухай хуулийн 301 дүгээр заалтад үндэслэсэн бөгөөд худалдааны түншүүдийн зүгээс шударга бус үйлдэл гаргасан тохиолдолд дээрх арга хэмжээг авахыг уг заалтын дагуу зөвшөөрдөг байна.

Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Жеймисон Грир мэдэгдэхдээ, энэхүү шийдвэр нь Хятадын давамгайлалтай тэмцэх эхлэлийг тавьсан бөгөөд Америкийн нийлүүлэлтийн сүлжээнд учирч буй аюулыг арилгах, АНУ-д үйлдвэрлэсэн хөлөг онгоцуудын эрэлтийг нэмэгдүүлэх дохио болно гэлээ.

Харин түүний энэ мэдэгдэл Хятадын талын эрс дургүйцлийг хүргэжээ. Баасан гарагт БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Лин Цян мэдэгдэхдээ, энэхүү арга хэмжээ нь бусад улсад төдийгүй АНУ-д өөрт нь сөрөг үр дагавартай гэдгийг дурдсан байна. Үүний уршгаар далайн тээврийн өртөг нэмэгдэж, дэлхийг хамарсан нийлүүлэлтийн сүлжээ доголдоно гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.

NHK

 

“Олон талын тохиролцоонд үндэслэсэн дүрэм журмыг хүндэтгэхийг Вашингтонд уриалахын сацуу өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд Хятадын тал шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top