x

Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо

Чех Улс сүүлийн 60 жилийн турш анх удаа газрын тосны хэрэглээгээ Оросын нийлүүлэлтээс ангид, өөр эх үүсвэрээр бүрэн хангаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Петр Фиала пүрэв гарагт мэдэгдэж, “Манай улс түүхэндээ анх удаа Оросынхоос бусад эх үүсвэрээс газрын тосоо бүрэн хангаж эхэллээ” хэмээн онцолсон байна.

Одоо Чех улс түлш, шатахуунаа Каспийн тэнгис орчмын орнууд, Ойрх Дорнод, Хойд Африкаас нийлүүлж байгаа бөгөөд газрын тосыг Италийн Триест боомтоос эхэлдэг TAL (Transalpine Pipeline) дамжуулах хоолой болон түүний салаа IKL хоолойгоор дамжуулан татаж байна. TAL нь Италийн нутгаас Германы өмнөд хэсэг рүү хүрдэг бол Германаас салаалсан IKL хоолой Чехийн нутаг дэвсгэрт орж ирдэг бүтэцтэй. Энэ хоолойн жилдээ найман сая тонн газрын тос дамжуулах хүчин чадал нь Чехийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээнд хүрчээ.

Энэхүү дэд бүтцийн өргөтгөлд нийт 60 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд хоолойн өргөтгөл дууссан хоёр сарын дараа буюу 2025 оны гуравдугаар сарын эхээр Чех улс Оросын “Дружба” дамжуулах хоолойгоор газрын тос импортлохоо бүрэн зогсоосон байна.

Түүнчлэн тус улс Оросын байгалийн хийг худалдан авахаа ч зогсоож, 2025 оны эцэс гэхэд хоёр атомын цахилгаан станцдаа Оросын уран ашиглахаа зогсоохоор төлөвлөж байгааг Ерөнхий сайд Фиала мэдэгдсэн юм.

Европын Холбооноос Оросын газрын тосны эсрэг хориг тавьсан хэдий ч Чех улс өнгөрсөн хугацаанд “Дружба” хоолойгоор үргэлжлүүлэн импорт хийсээр байсан. Учир нь өөр эх сурвалж, тээвэрлэлтийн боломж дутмаг байсныг талууд хүлээн зөвшөөрч, шилжилтийн зохицуулалт хийж байв. Харин өнөөдрийн байдлаар Чех улс Оросын эрчим хүчний хараат байдлаас бодитоор ангижирсан Европын дараагийн орон болж байна.

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top