x

Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа

Өмнөд Солонгосын эрх баригч “Ардын хүч” намын (АХН) дотоод сонгуульд өрсөлдөж буй Ан Чоль Су өнөөдөр тус намын гишүүн, Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд хандан ил тод байдлаар намаасаа гарахыг уриалсан анхны нэр дэвшигч боллоо. Энэ нь зургадугаар сарын 3-нд болох намын чухал сонгуулийн өмнөх улс төрийн томоохон мэдэгдэл болж байна.

Ан Чоль Су “Facebook” хуудсаараа дамжуулан, “Юн Сог Ёльийн намаас гарах алхам нь улс төрийн хариуцлага хүлээх, намын шинэчлэлийг эхлүүлэх анхны, хамгийн чухал алхам болно” гэж мэдэгдсэн бөгөөд экс Ерөнхийлөгчийг намынхаа өмнө шийдвэр гаргах цаг нь болсон гэдгийг онцолжээ.

Тэрбээр, “Ерөнхийлөгч асан хүн хариуцлага хүлээж, намаасаа гарснаар улс төрийн шийтгэлийн үеийг ардаа орхиж, шинэ эрин үе рүү шилжих түүхэн боломж бүрдэнэ. Хэрэв Юн Сог Ёльийг хамгаалсаар байвал АХН ирэх сонгуульд ялалт байгуулна гэж найдах хэрэггүй” хэмээн шүүмжилсэн байна.

Юн Сог Ёль нь өнгөрсөн арванхоёрдугаар сард онц байдал зарласны улмаас Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд түүнтэй холбоотойгоор нам дотор улс төрийн хариуцлагын асуудал идэвхтэй яригдаж эхэлсэн. Ан Чоль Су энэ мэдэгдлээрээ тус намыг дотроос нь шинэчлэх, ялалтад хөтлөх гол алхам нь Юн Сог Ёлийн намд үлдэх эсэхтэй шууд холбоотой болохыг илэрхийлсэн анхааруулга өгч байгаа юм.

Сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээр, 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёльтэй өрсөлдөж байсан Ардчилсан намын дарга асан Ли Жэ Мён АХН-ын нэр дэвшигчдээс хоёр оронтой тооны зөрүүгээр илүүрхэж буй үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 1 цаг 5 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 46 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 16 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 35 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 7 цаг 7 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 14 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 19 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 58 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 9 цаг 7 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 16 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 22 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 40 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 10 цаг 0 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 10 цаг 5 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 11 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 16 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 36 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 23 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 12 цаг 7 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top