x

Хонда, Ниссан компаниуд зарим үйлдвэрээ АНУ руу шилжүүлнэ

Д.Трампын засаг захиргаа авто машинд 25 хувийн нэмэлт татвар ногдуулснаас үүдэн Японы “Honda Motor”, “Nissan Motor” компаниуд АНУ-ын зах зээлд нийлүүлэх зарим загварын авто машины үйлдвэрлэх төлөвлөгөөгөө эргэн нягталж байна. 

Тухайлбал, “Honda” зарим седан загварын үйлдвэрлэлийн баазаа Токиогийн хойд хэсэгт орших Сайтама мужаас АНУ-ын Индиана муж улс руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус компани одоогоор сард 1500 орчим хос хөдөлгүүртэй загварыг үйлдвэрлэж байгаа бөгөөд 6, 7 дугаар сар гэхэд Сайтама дахь үйлдвэрлэлээ зогсоохоор төлөвлөжээ.

Түүнчлэн “Honda”  комани Америкийн зах зээлд нийлүүлдэг олон загвараа тус улсад хэдийн үйлдвэрлээд эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн онд Японоос 5300 орчим тээврийн хэрэгслийг АНУ-ын зах зээлд нийлүүлсэн нь борлуулалтын нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм.

Харин “Nissan” компанийн хувьд Теннесси муж улсад үйлдвэрлэлээ танах төлөвлөгөөгөө өөрчилж, анх төлөвлөж байсны дагуу үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Мөн Японы баруун өмнөд нутгийн Фүкүока муж дахь Америкийн зах зээлд зориулсан спорт загварын авто машиныхаа үйлдвэрлэлийг бууруулахаар төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний хүрээнд ирэх тавдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд үйлдвэрлэлээ 10 мянга гаруй нэгжээр бууруулах юм.
Гэхдээ АНУ дахь үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлэхийг зорьж буй авто машин үйлдвэрлэгчид сэлбэгийн нийлүүлэлт зэрэг бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top