x

“Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээг энэ сарын 1-6-нд зохион байгуулж буй. Уран зургийн галерейд өнөөдөр болж өнгөрсөн “Үндэсний бичиг үсэг-Өв, соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар энэхүү зургаа хоногийн турш үргэлжлэх бичиг үсгийн баярын эхлэл тавигдлаа. Тус эрдэм шинжилгээний бага хуралд БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл урлагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны эрдэмтэн, мэргэд, доктор, профессорууд оролцсон юм.

Эрдэм шинжилгээний бага хурлаар эртний бичиг үсэг, Монгол хэл бичгийг дагнан судалдаг эрдэмтэн мэргэдийн төлөөлөл болсон хүмүүс 10 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тухайлбал, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич, доктор Л.Болд “Чингис хааны үеийн чулууны бичээсийн үг хэллэгт хийсэн судалгаа”-г танилцуулсан бол мөн хүрээлэнгийн академич, доктор Д.Төмөртогоо “Монгол дөрвөлжин бичиг, түүний дурсгал”-ын талаар хүүрнэсэн. Энэ мэтчилэн “Монгол бичгийн уламжлал, шинэчлэл”, “Соёмбо үсгийн содон бичлэг”, “Эртний монгол хэлний дурсгал-Хүйс толгойн бичээс”, “Тод үсгийн судалгааны байдал, бүтээл туурвил”, “Бийрээр урласан бэхийн мөр”, “Монгол таталган бичлэгийн тухай” гээд олон сонирхолтой илтгэлийг тавьсан юм. “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээ маргааш Үндэсний номын санд, “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт, “Үндэсний бичиг үсгийн баяр” номын үзэсгэлэнгээр үргэлжлэх бол  Төрийн түүхийн музейд Н.Отгонбаатарын “Монгол ном бичгийн эрдэнэс” сэдэвт үзэсгэлэн, арга хэмжээгээр үргэлжилнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 41 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 3 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 12 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 20 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 32 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 40 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 44 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 48 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 52 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 27 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top