x

Хотын дарга аа, “ЖДҮ корпораци”-аар зочлоорой

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж буйгаа зарласан. Улстөрчдийн бульхайгаас болж бараг л “муу” үг мэт ойлгогдох болсон энэ нэрийг өөрчлөн жинхэнэ ЖДҮ-чид юу бүтээж, ямар амжилтанд хүрч болохыг харуулах зорилготой үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдлийн талаар та мэдээж сонссон байх. Тэд одоогоор нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

“ЖДҮ корпораци” -ийн асарт тавтай морил

“Аса” циркийн өмнөх талбайд “ЖДҮ корпораци” хэмээх логотой асар буй. Энд чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий. Орсон гарсан бүхэн “Ийм сонирхолтой сайхан зүйлсийг монголчууд өөрсдөө хийж байгаа юм байна шүү” гэж гайхаж байна лээ.

Тэд худалдаагаа илүү сонирхолтой болгохын тулд Эх үрсийн баярыг угтуулан Хүүхдийн бэлэг, түүний дараагийн долоо хоногт үндэсний үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн, дараагийн долоо хоногт гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт онцолсон худалдааг зохион байгуулах юм байна.

Харамсалтай нь одоогоор хүн бүр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ тэр бүр мэддэггүй, урьдын адил эсгий таавчиг, үндэсний дээл, хувцас тэргүүтнээр төсөөлөөд байх шиг. Тэнд ус ундаа, чихэр амттанаас эхлээд арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас гутал, цүнх, малгай, цаашилбал дэлхийн хаана ч баймгүй халгайн нунтаг, хар манжин гэх мэт эко бүтээгдэхүүнүүд байна лээ. Ороод гарсан хүмүүс ийм худалдаа гарсан гэдгийг мэдээгүй, олон байвал тун сайхан юм ч гэлцэж байсан.

“ЖДҮ корпораци”-ийн зүгээс УИД-ын дэлгүүрийн өмнөх талбай, Драмын театр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд олон газар энэ үзэсгэлэн худалдаагаа сонирхуулахаар бэлтгэлээ базаасан ч зөвшөөрөл нь олдохгүй байгаа аж. Мэдээж үндэсний жижиг үйлдвэрлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг том даваа. Үйлдвэр бүр лангуу түрээсэлж чадахгүй, том дэлгүүрүүдэд бараа борлуулах гэдэг ч хувь өндөр, эргэлт удаан. Гэтэл зуны дэлгэр цагт зөвхөн тусгай асар байгуулаад ажиллуулах гэсэн ч зөвшөөрөл олдохгүй байна, Хотын дарга аа.

Тэд мөнгө, зээл гуйгаагүй. Газрын зөвшөөрөл, дэлгүүр шаардаагүй. Ердөө л зуны хугацаанд үзэсгэлэн худалдаа явуулах боломжийг нь олгоход болохгүй зүйл үгүй мэт. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байдгаараа амласан хотын захиргааныхан яагаад жинхэнэ үндэсний жижиг үйлдвэрлэгчдэдээ зөвшөөрөл олгохгүй байгааг ч ойлгох аргагүй.

Магадгүй хотын дарга аа, та, үндэсний жижиг үйлдвэрлэгчид худалдаа хийх зөвшөөрөл олдохгүй байгааг мэдээгүй ч байж болно. Асуудлыг газар дээр нь шийднэ гэж тунхагласан улаан автобустайгаа “ЖДҮ корпораци”-ийн цагаан асраар нэг зочлоорой. Тэнд очоод та жижиг үйлдвэрлэгчид юу хийж бүтээж байгаа болон ямар дэмжлэг хэрэгтэй байгааг мэдэх болно. Тэдэнд багахан дэмжлэг, зөвхөн зөвшөөрөл л шаардлагатай байна шүү, анхаараарай.

Холбоотой нийтлэлүүд:

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1: Надад мөрөөдөл бий

ЖДҮ-гийн эх орон-2: Зээлийн мэдээллийг шилэн болгоё

ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий

ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг

ЖДҮ-ийн ЭХ ОРОН 5: Хонины сүүл бол сүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top