x

ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий

Жирийн иргэдэд олдоггүй байсан ЖДҮ-гийн зээл одоо “хаана” байгаа вэ? Нэр бүхий УИХ-ын гишүүдийн “хүртсэн” зээл үнэхээр жижиг дунд, үйлдвэрлэгчдэдээ хүрсэн бол хэчнээн олон ажлын байрыг дэмжиж, хэчнээн жижиг, бичил үйлдвэрийг хөл дээр нь босгож чадах байсан тухай хангалттай яригдсан. Тухайн үед жижиг, үйлдвэрлэгчид цугларан цаашид зээлийг яаж үр дүнтэй, жинхэнэ эздэд нь хүргэж болохыг ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байсныг санаж байна уу? Одоо харин байдал ямар байна? Хамгийн гол нь ЖДҮ-гийн гэх энэ хэргийн хамгийн гол сургамж, хамгийн гол үр дүн нь дараа, дараагийн зээлийг яаж жинхэнэ ЖДҮ-чиддээ хүргэж байх вэ гэсэн шийдэл, гарцыг олох ёстой гэсэн санал ч хангалттай яригдсан шүү дээ.

Тэгвэл одоо байгаа мэдээллээр бол энэ жил ЖДҮХС-нд энэ жил 47 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Зээлийг ирэх тавдугаар сараас олгож эхэлнэ гэгдэж байна. Гэхдээ энэхүү үүнээс аймаг бүрт нэг тэрбум буюу 21 тэрбум төгрөг, үлдсэн 26 тэрбум төгрөгийг нийслэлийн хэмжээнд ЖДҮХС болон банкаар дамжуулж олгоно гэсэн чиглэлтэй байна.

Энэ хангалттай, зөв шийдэл мөн үү? Жишээлбэл, Говьсүмбэр аймаг гэхэд 10 гаруй мянган хүн амтай. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг гэхэд ... гаруй мянган хүн амтай. Уг нь зөвхөн хүн амаас гадна үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн боломж нөхцөл, зах зээлийн эрэлтийг тооцоолон зээлийг хуваарилж болмоор. Энэ удаад бол аймаг орон нутагт тал хувийг, нийслэлд талыг нь гэсэн шууд л тэгшитгэсэн хуваарилалт хийсэн мэт.

Түүнээс гадна хамгийн анхаарал татахуйц асуудал нь 500 саяас дээш төгрөгний зээлийг банкуудаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэйгээр олгогдоно гэж буй. Улстөрчдөд олгосон жилийн 3 хувийн хүүтэй зээлийн дэргэд “гомдмоор” сонсогдож байгаа биз. Мэдээж энд банкуудын шимтгэл, үйл ажиллагааны зардал шингэсэн байгаа байх. Гэхдээ л жижиг дунд үйлдвэрлэгчдээ бус, банкуудаа дэмжих зээл болчихож байгаа юм биш биз гэмээр. 500 саяас дээш төгрөгийн хувьд банкууд эрсдлийн нөхцлөө тооцсон, нэлээд өндөр шалгууртай зээл олгох нь тодорхой.. Ингэхээр барьцаа хөрөнгө, эргэлтийн чадал муутай нөгөө жинхэнэ жижиг, бичил үйлдвэрлэгчид “тойрог”-ийн гадуур үлдчих вий гэсэн бас нэг болгоомжлол байна.

Яагаад банкуудаар дамжуулах болсон бэ гэвэл зээлийн төсөл болгонд эрсдлийн шалгуур хангах эсэхийг тогтоох, зээлийн бичиг баримтыг хүлээн авах олгоход ЖДҮХС-гийн одоогийн нөхцөл байдал дангаараа хүрэлцэхгүй байгаа гэсэн. Гэхдээ уг нь ажлыг хийе гэсэн сэтгэл байвал арга нь олддог л гэдэг сэн. Үүнийг ч цаашдаа анхаарна биз.  

Мэдээж бүх зүйл шууд төгс сайхан болох боломжгүй. ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд нь хүргэдэг болохын тулд тооцоо судалгаа, бодлого зохицуулалт гээд цаг хугацаа ч шаардагдах олон алхмууд шийдлээ хүлээж байгаа. Магадгүй энэ жилийн хувьд зээл одоо яригдаж байгаа хувилбараар хуваарилагдлаа гэхэд дараа, дараагийн жилүүдэд илүү оновчтой хувилбарыг хэрхэн боловсруулахаа одооноос ярьж шийдэх ёстой буй за.

Тухайлбал, үйлдвэрлэлийн онцлог, цаг агаарын нөхцөл байдал, борлуулалтын сезон зэргийг харгалзан төсөл сонгон шалгаруулалтаа өөр өөр саруудад, жишээ нь ХАА, газар тариалангийн салбарын төслийг 2-3-р сард, жуулчлалын улиралд илүү борлуулалттай байдаг үйлдвэрлэгчдийн төслийг 3-4-р сард хүлээн авч олгох мэт зохицуулалт хийж болох олон алхмууд шийдлээ хүлээж байгаа. Дээр нь тооцоо, судалгаа хамгийн эн тэргүүнд шаардлагатай гэдгийг хэлүүлэх юун?

Яаж хийх вэ гэж үү. Хүчээ нэгтгэж, ажлаа төлөвлөж чадвал бидэнд боломж байна. Тухайлбал, нийслэлийн дүүрэг бүр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газартай. Хороо, дүүргийн ажилтнууд хаана, хэн, ямар хэмжээний үйлдвэрлэл явуулж байгаа, ямар хэмжээний зээл тусламж шаардлагатай байгаа гэсэн тодорхой мэдээлэлтэй байдаг, яг анхан шатны нэгжид ажиллаж байгаагийнхаа хувьд. Тийм болохоор эхний удаад хүчээ нэгтгээд жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ нөхцөл байдал, цаашид үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломж бололцоо бүхнийг нэгтгэсэн тооцоо судалгаа гаргавал ямар вэ? Ямар ч ажилд тооцоо судалгаан дээр үндэслэж гэмээнэ алдаа, эндэгдэл бага гардаг гэдэг. Та юу гэж бодож байна, та ч бас саналаа хэлээрэй.

/Үргэлжлэл бий/

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын захирал О.Гэрэлт-Од

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 11 цаг 7 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 11 цаг 11 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 11 цаг 15 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 11 цаг 18 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 11 цаг 22 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 11 цаг 27 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 11 цаг 37 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 11 цаг 46 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 15 цаг 15 мин Месси 80 мянган евро хандивлажээ 15 цаг 47 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 15 цаг 57 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 15 цаг 57 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 16 цаг 2 мин Дайн өөрчлөгдсөөр байна 16 цаг 17 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 16 цаг 23 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 17 цаг 11 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Уржигдар 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Уржигдар 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Уржигдар 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top