x

ЖДҮ-гийн эх орон-2: Зээлийн мэдээллийг шилэн болгоё

АТГ-ын албан мэдээ: ЖДҮХС-гаас зээл авсан 11 этгээдээс 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж, нөхөн төлүүлэх арга хэмжээ аваад байна. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг нь ЖДҮ Хөгжүүлэх санд буцааж нөхөн төлүүлсэн. Тус сангаас 1544 иргэн, аж ахуйн нэгж зээл хүссэнээс 216 төсөлд зээл олгосон. 801 төсөл шалгараагүй үлдсэнээс 100 гаруй нь зээлийн бүх нөхцлийг хангасан байв…

Энэ бол зөвхөн ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮ Хөгжүүлэх сангийн зээлийн талаарх тоон мэдээлэл. Дүүргүүдийн Жижиг, дунд, үйлдвэрийг дэмжих төвүүдэд тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт гэхэд нэг жилийн дотор 1000 гаруй санал ирдэг. Гэвч тэдний дийлэнх нь зээл авч чаддаггүй. Магадгүй заримд нь зээлийн талаарх мэдээлэл дутмаг, зээлийн нөхцлийг хангах боломж ч тааруу. Магадгүй бүр олон хүн хэрхэн зээл авах талаар ч мэдээлэлгүй байдаг. Муу юманд ч сайн тал бий гэдэгчлэн ЖДҮ-гийн хэргийн дуулианаар энэ сангийн талаар хүмүүс мэддэг болсон. Тэр хэрээр зээлийн хүсэлт, хүлээлт ч илүү их болох болов уу, ойрын хугацаанд.

Наад зах нь л хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа буцаагдсан, эргэн төлүүлсэн хэдэн тэрбум төгрөгнөөс бидэнд олдох болов уу гэсэн найдвар төрж байгаа. Харамсалтай нь энэ талын мэдээлэл бас дутмаг хэвээр. Одоо ч гэсэн хүмүүс улстөрчид нэгэнт зээлээ эргүүлж төлсөн юм чинь яаж, хэрхэн, хаана хандаж, зээл авах боломжтой бол гэсэн асуулт тавьж байна. ЖДҮ-гийн зээлийн талаарх дуулиан дэгдэхэд олон жил бизнес эрхэлсэн томоохон бизнесмэн хүртэл жилийн 3 хувийн хүүтэй зээлийн боломж байсан талаар дуулаагүй өнгөрсөндөө гайхаж, бүр гомдож байв.

Жилийн 24 бүр 60 хувийн хүүтэй зээл авах гэж олон шат дамжлага давдаг байсан бизнес үйлдвэрлэл эрхлэгчид гомдсондоо уйлах шахаж байв. Эндээс хэрвээ мэдээлэл ил тод, тэгш байсан бол, хэрвээ… гэсэн олон гомдол төрнө. Төрөхөөс ч өөр аргагүй. Мэдээлэл ил, тод бөгөөд хүртээмжтэй, шударга байсан бол ямар олон хүний итгэл найдварыг биелүүлж болох байсан бол гэсэн энэ гоморхол дахиад боломж бий болгох эрэл, гарцын эхлэл цэг байх ёстой мэт.

Өөрөөр хэлбэл, мэдээлэл тэгш, нээлттэй байхын чухлыг өмнөх ЖДҮ Хөгжүүлэх сангийн зээлийн харамсалтай жишээ бидэнд харуулсан болохоор эн тэргүүнд зээлийн мэдээлэл ил тод байх нөхцлийг бүрдүүлэх алхам эн тэргүүнд шаардлагатай байна гэсэн үг. Зөвхөн мэдээлэлд ойр байгаа хэсгийнхэн бус хэн бүхэн ямар нөхцлөөр, ямар хэмжээний зээл олгох боломжтой байгаа мэдээллийг хардаг, хэрхэн бэлтгэх талаар мэдлэгтэй болдог ШИЛЭН орчин бидэнд хэрэгтэй байна.

Зөвхөн зээлийн нөхцлийн тухай мэдээлэл бус зээлийн нөхцлийг хангаж чадаагүй байлаа гэхэд ямар учраас, ямар нөхцөл хангагдаагүй байсан учраас гэх мэт мэдээллийг шууд шуурхай хардаг бүрэн цогц ШИЛЭН мэдээллийн орчин бидэнд хэрэгтэй байна. Цахимчлагдсан, даяарчлагдсан өнөөгийн орчинд энэ бол тийм их хэцүү зүйл биш.

Өдгөөгөөс хэдэн жилийн өмнөөс төрийн албаны мэдээллийг ШИЛЭН болгох алхам хийгдэж, чамлахааргүй үр дүнд хүрсэн. Энэ суурин дээрээ ЖДҮ-гийн зээлийн мэдээллийг, цаашид олгогдох зээл, түүний нөхцөл, өмнө олгогдсон зээлүүд, ямар нөхцөлтэй ямар төслүүд шалгарсан, ямар төслүүд яагаад шалгарч чадаагүй гээд бүх мэдээллийг ил тод мэдээлж байвал хаа хаанаа хардлагагүй, дараа дараагийн ажилд тустай байх нь тодорхой.

Дашрамд сануулахад дээрх албан мэдээлэлд 801 төсөл тэр дундаа бүх болзлыг хангасан 100 гаруй төсөлд зээл олгогдоогүй гэсэн тоо байгаа. Тэд ч гэсэн юун дээр, ямар алдаа гаргасан, цаашид хэрхэн зээлийн төсөл, хүсэлтээ илүү сайжруулах вэ гэсэн мэдээлэл хайж, горьдлого тээж байгаа байх. Тийм болохоор ЖДҮ-г жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гол дэмжлэг болсон зээлийн мэдээллийг ШИЛЭН тунгалаг болгоцгооё гэсэн шаардлага тавьж, хаа хаанаа ажил хэрэг болгохыг зоривол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тустай ажил болмоор байна. Та санал нийлэх үү?

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШИЛЭН БОЛГОЦГООЁ

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1: Надад мөрөөдөл бий

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 1 цаг 42 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1 цаг 48 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 1 цаг 52 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 2 цаг 37 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 2 цаг 50 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 цаг 7 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 18 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 9 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 9 цаг 43 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 9 цаг 47 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 9 цаг 52 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 9 цаг 57 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 10 цаг 2 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top