x

“ЖДҮ корпораци” байгуулагдлаа

Сонин сонсогдож байна уу.  Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой зээлийг давуу эрх ашиглан авсан улстөрчдийн балгаар ЖДҮ гэдэг үг бараг гэмт хэргийн нэр мэт сонсогдох болсон энэ үед жинхэнэ ёсоор жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээр монголчууд нэгдэн ийм нэртэй корпораци байгуулжээ. Тэд ЖДҮ хэмээх нэрийг жинхэнэ утгаар нь ажил хэрэгч, сонсголонтой нэр болгохын төлөө үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллах зорилгоор нэгдэж байгаа аж.

Эхний удаад тэд зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг үндэсний сүлжээ дэлгүүр байгуулахаар ажилдаа ороод байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчид тэр дундаа бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулах нь бас нэг хүнд даваа байдаг. Тиймээс тэднийг нэгтгэн үндэсний сүлжээ бий болгосноор борлуулалтын асуудал шинэ шатанд гарна гэж үзэж байгаа юм байна. Эхний удаад тэд нийслэлийн хамгийн ашигтай 10 байрлалд ЖДҮ-гийн дэлгүүрүүдийг байгуулан нэгдсэн журмаар бараа бүтээгдэхүүнийг нь борлуулна. Цаашилбал ЖДҮ эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, зээл тусламж авахад нь зөвлөмж зөвлөгөө өгөх, техник, технологио шинэчлэхэд нь туслах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдээ нэгтгэснээр энэ ондоо багтаан 30 дэлгүүр байгуулан, нэгдсэн сүлжээ бий болгох аж. Цаашилбал хамтран хүчээ нэгтгэн ажилласнаар Монголын үндэсний жижиг дунд үйлдвэрлэлийг бүтээгдэхүүнийг шинэ шатанд гаргах, экспорт гаргах гэх мэт урт хугацааны зорилт дэвшүүлээд байгаа аж.

Тиймээс ЖДҮ-ийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэн “ЖДҮ корпораци”-д нэгдээрэй. Монголчууд бид ийн нэгдэж чадвал илүү их амжилтанд хүрнэ гэдэгт тэд итгэлтэй байна. Та ч бас дэмжээрэй. Дашрамд дуулгахад, үндсэн сүлжээнд нэгдэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй ЖДҮ эрхлэгчид болон бусад талаар хамтран ажиллах зорилго нэгтнүүд, дэмжигчид 90013003, 90014004, 90015005 утсаар хандаж болох юм байна.   

Майл хаяг: jdu.mgl@gmail.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top