x

Ё.Баатарбилэг: Шаардлага хангахгүй их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийн цуцалсан

Их, дээд сургуулиудад хяналт, шалгалт хийснээс зургаан сургуулийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгож, зарим сургуульд сургалтын чанар, орчин нөхцөлөө сайжруулах үүрэг даалгавар өгсөн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ. 

Нийт 160 гаруй мянган оюутан суралцдаг 90 гаруй их дээд сургуульд аттестатчлал явуулжээ. Үүний 17 нь төрийн өмчийнх бол 70 гаруй нь хувийн хэвшлийн сургууль аж. Ингээд зургаан сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцалж, хэд хэдэн сургуулийн хөтөлбөрийг хаажээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Чанаргүй сургалт явуулдаг, өөрийн хичээлийн байр, багшгүй гэх мэт дээд боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй сургуулиудад арга хэмжээ авч байна. Одоо их дээд сургуулиудыг элсэлт, төгсөлт гээд хамгийн их ачаалалтай байдаг үе. Сургуулиуд зах зээлийн зарчмаар өрсөлдөөнд орж байгаа үе учраас бид нэр зааж цохож, олон нийтэд мэдээлээгүй. Ер нь сургалтын зөвшөөрлийг нь цуцалсан сургуулиудын талаар холбогдох байгууллагад нь мэдэгдсэн. Эдгээр сургуулиуд элсэлт авахгүй.

Энэ онд 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. Жилд дунджаар 35-40 мянган хүүхэд дунд сургуулиа төгсдөг. Ингэснээр их, дээд сургуулиудад томоохон сорилт болно. Цөөхөн төгсөгчдийн дунд маш өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалтууд явагдана. Цаашид их, дээд сургуулиуд цомхон, чиглэл чиглэлээрээ маш сайн сургалтын үйл ажиллагаа явуулдаг болох ёстой гэж үзэж байна. Ялангуяа төрийн өмчийн сургуулиуд чиглэл чиглэлээ бариад сургалтын үйл ажиллагаа явуулах ёстой. Ер нь бол зах зээлийн зарчмаа дагаад гэх юм уу оюутнуудын хамгийн их сонирхож байгаа, хамгийн эрэлттэй байгаа мэргэжлээр бараг бүх сургуулиуд элсэлт авдаг болсон. ХААИС гэхэд эдийн засгийн чиглэлийн сургуультай болчихсон. Ялангуяа төрийн өмчийн их сургуулиуд төрөлжих нь чухал. Их, дээд сургуулиудын бүтэц, тогтолцоонд анхаарах шаардлагатай байна. Мөн сургалтын агуулга хөтөлбөрийг нь аттестатчилж, төрөөс онцгой анхаарахгүй бол сургууль бүр өөр өөрийнхөөрөө хөтөлбөр гаргаж, чанаргүй боловсон хүчнүүд бэлтгэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ 4 цаг 24 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй 4 цаг 28 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ 4 цаг 33 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм 5 цаг 40 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр 17 цаг 20 мин Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ Өчигдөр 14 цаг 08 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй Өчигдөр 14 цаг 02 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр 13 цаг 10 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top