x

Ё.Баатарбилэг: Ирэх есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хангамжийг сайжруулна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Отгонтэнгэр их сургуульд ажиллах хуваарийнхаа үеэр урьдчилан мэдэгдэлгүйгээр өнөөдөр Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуультай танилцаж, багш, сурагч, эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзав. 

Сайд болон БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар хэд хэдэн ангиар орж, зургаан настнуудын хэрэглэж буй цүнх, сурах бичгийн чанар, тоо, хэмжээ, жинг биечлэн үзэв. Тус сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 10 бүлэгт 490 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 11 бүлэгт суралцах төлөвтэй байгаа аж. Нэг ангид дундажаар 40 гаруй хүүхэд хичээллэж байна.

Багш нарын их хурлын шийдвэрийн хэрэгжилт ямар байгааг тодруулахад “Бид их хурлын уриалга, шийдвэрийг багш нартаа танилцуулсан. Багш нарыг хичээлээс гадуурх ажилд дайчлах, сурагчдыг улсын төрөлжсөн олимпиадаас бусад уралдаан, тэмцээнд албадан хамруулах явдлыг зогсоосон” гэж сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг хэллээ.

Гэрийн даалгаврын ачаалал сурагчдыг залхааж, ядрааж байгаа гэсэн судалгаа бий. Багш Я.Оджаргал гэрийн даалгаврыг бууруулсан, долоо хоногт ямар хэмжээний даалгавар өгөхөө сургалтын менежертэйгээ зөвлөдөг болсон гэсэн юм.

10е ангиар ороход түүхийн хичээлээр “Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс” сэдвийг үзэж байлаа. Тус ангийнхан мэдээлэл зүй, англи хэл, технологи, зураг зүйн ном олдохгүй, гадуур худалдаанд 12-20 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэв. Сайд багш нарын өрөө, бага, дунд, ахлах ангиар орсны дараа хэлэхдээ, “Ялангуяа бага ангид яамнаас албан ёсоор зөвшөөрөөгүй нэмэлт ном хэрэглэж байгааг анзаарлаа. Эдгээр ном сурагчдад нэмэлт ачаа, хичээл, даалгаврын ачаалал үүсгэж байгаа юм биш биз. Зарим ангид дөрвөн жил хэрэглэсэн сурах бичиг байна. Энэ нь чанар, үзэмж, эрүүл ахуй талаасаа зохисгүй юм гэдгийг онцлоод ирэх есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хангамжийг сайжруулна гэлээ.

Бага ангийн багш Л.Даваасүрэнгийн удирдсан ангийн хүүхдүүд сургуульд ороод юу сурснаа эцэг, эхчүүддээ тайлагнах өдөрлөгийн үеэр зочлов. Хүүхдүүд Төрийн шагналт Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” найраглалыг бүрэн эхээр нь чээжилснээ уншиж өгсөнд сайд баяр хүргэж, амжилт хүсэв.

Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдаар томилогдсоноосоо хойш багш, бага ангийн сурагчдын ачааллыг бууруулах, сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Тэрээр 48 дугаар сургуультай танилцсаныхаа дараа “Жижиг гэлтгүй, сургуулийн амьдрал, хүүхдийн орчинд засаж сайжруулах олон зүйл байгааг үе үе харж, ахиц өөрчлөлт гарч байна уу гэдгийг хянаж явах ёстой. Өнөөдөр гэхэд энд технологийн хичээл, хими, физикийн лабораторийн тоног төхөөрөмж, хүрэлцээ хангамж сайнгүй байгааг харлаа. Энгийн ангид биш технологийн танхимд орсноор хүүхдүүд техник, технологийн сэтгэлгээтэй, гарын дүйтэй, багаж, тоног төхөөрөмжтэй харилцах мэдэгдэхүүнтэй, аюулгүй ажиллагааны ойлголттой болно. Хими, физикийн хичээлийг туршилтгүйгээр ойлгоход бэрх. Тэгэхээр бодлогын түвшинд анхаарах ёстой юм байна, нийслэл, орон нутагтайгаа ч хамтрах хэрэгтэй юм байна” гэсэн юм.

48 дугаар сургуулийн хувьд энэ оны зургадугаар сард шинэ спортын заалтай болно гэсэн хүлээлттэй, барилгын ажил нь ид өрнөж байна. 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуульд Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 15 бүлэг буюу 700 гаруй хүүхэд хичээллэж байгаа юм. 21 дүгээр сургуулийн өргөтгөл энэ зундаа ашиглалтад орсноор 48 дугаар сургуулийн ачаалал, анги танхимын хүрэлцээ хэвийн байдалдаа орох аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 14 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 36 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 45 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 54 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 5 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 14 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 17 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 22 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 25 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 0 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top