x

Яагаад үзсэн киногоо дахин үзэж, уншсан номoo ахин унших хэрэгтэй вэ?

Хүүхдүүдээс суралцацгаая!

"Үзэх шинэ кино олдохгүй байна", "Үзсэн киногоо дахиж үзэх нь уйтгартай" гэж хэлэх бүртээ бид маш том таашаалаас татгалзаж байгаагаа ухаардаггүй. Үүнийг батлахаар Чикагогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тодруулбал тэд Чикагогийн шинжлэх ухааны музейд ирсэн хүмүүсийн дунд туршилт явуулсан байна. Эрдэмтэд арга хэмжээнд ирсэн хүмүүсээс үзэсгэлэнг хоёр дах удаагаа үзэх хүсэлтэй байгаа эсэхийг нь асуусан байна. Туршилтад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь үзэсгэлэнг дахин үзэх нь сонирхолгүй байх болно хэмээн хариулжээ.

Гэсэн хэдий ч зарим хүмүүс эрдэмтдийн хүсэлтээр музейд дахин ирж уран бүтээлүүдийг үзсэн бөгөөд үр дүнд нь яг анх удаа үзсэн мэт өндрөөр үнэлж чадсан байна.

Энэ үр дүнгийн талаар судалгааны багийн ахлагч Эд О'Брайан "Хүмүүст анх ирэхэд үзэсгэлэн хэт том санагдаж байсан бол хоёр дах удаа үзэхэд тийм ч хүндрэлтэй санагдаагүй байх. Эсвэл тэд хоёр дах удаа өмнө нь анзаараагүй орхисон деталиудыг олж харсан байх магадлалтай" хэмээн хэлжээ. Яг ийм үр дүн хүүхдүүдийн дунд ажиглагддаг гэдгийг эрдэмтэн нэмж дурдсан юм. Тодруулбал хүүхдүүд нэг үзсэн кино эсвэл уншсан номоо огт уйдалгүй ахин дахин үзэж, унших дуртай байдаг.

Өөр нэгэн судалгааны баг сайн дураараа туршилтад хамрагдагчдаас шинээр гарч буй киног үзэхийг санал болгожээ. Мөн тэдний дундаас хэсэг бүлэг хүмүүсийг сонгон, дараа өдөр нь тухайн киног дахин үзэхийг хүссэн байна. Үр дүнд нь киног нэг л удаа үзсэн хүмүүс тухайн бүтээлийн авах ёстой 7 онооноос ердөө 3,5 оноо өгсөн бол хоёр удаа үзсэн хүмүүс дунджаар 4,5 оноогоор үнэлжээ. Үүнээс харахад бид нэг бүтээлийг олон дахин үзсэнээр илүү таатай мэдрэмж авах нөхцөл бүрддэг гэсэн үг юм. 

Эд О'Брайаны хэлснээр хүмүүс шинэлэг зүйлийг эерэг сэтгэл хөдлөл авахын тулд сонгодог нь үнэн ч энэ нь цорын ганц шалтгаан биш гэнэ. Хүмүүс мөн хуучин зүйлийг уйтгартай мэдрэмж өгнө хэмээн эмээдэг учраас ийм сонголт хийдэг байна. Гэхдээ энэ хүлээлт нь ихэвчлэн буруу байдаг гэж Эд О'Брайан онцолжээ.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 14 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 36 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 45 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 53 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 5 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 14 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 17 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 22 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 25 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 0 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top